Ц.Элбэгдорж: Хугацаа нь дуусах дөхсөн вакциныг хандивлах, шинээр солих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2021.10.30-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Хугацаа нь дуусах дөхсөн вакциныг хандивлах, шинээр солих хэрэгтэй

Ц.Элбэгдорж: Хугацаа нь дуусах дөхсөн вакциныг хандивлах, шинээр солих хэрэгтэй

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хугацаа нь дуусах дөхөж байгаа вакциныг  хэрхэн шийдэж болох гарц, гаргалгааг нүүр номдоо илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, хоёр сарын дараа хугацаа нь дуусах Файзер, Вероселлыг вакцины хүртээмжгүй байгаа улс орнуудад хандивлах, зарах, үйлдвэрлэсэн компаниудтай хэлэлцэж шинээр солих, вакцинжуулалтад иргэдээ идэвхтэй хамруулахыг эрх баригчдад зөвлөв.

Тэрбээр энэ талаар судлаж үзсэнээ дурдаад ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гебрейесусийн байр суурийг мөн эш татжээ.

Монгол Улс иргэдээ хоёрдугаар сараас эхлэн цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамруулсан. ХӨСҮТ-ийн албаны дарга Б.Бумдэлгэрийн өгсөн мэдээллээр нийт иргэдийн 67.7 хувь нь хоёр тундаа хамрагджээ. Харин бүүстэр буюу гуравдугаар тунгийн вакцинжуулалт хангалтгүй байгааг ЭМЯ-ынхан сануулж, иргэдээ идэвхтэй хамрагдахыг уриалах болсон. Товчхондоо, дэлхийн бусад улсад “нүдний гэм” байгаа Covid-19-ийн эсрэг вакциныг Монгол хог болох нь холгүй байгаа юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлснээр Монгол Улсад 1.7 сая тун Файзер, 890 мянган тун Веросол вакцины нөөцтэй  бийг дурдсан. Тэгвэл экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөснөөр шаардлагатай улс орнуудад  хандивлах, зарах эс бөгөөд үйлдвэрлэгч компаниуд  болон ДЭМБ-тай ярилцаж, шинээр солих асуудлыг Эрүүл мэндийн сайд хөөцөлдөх шаардлагатай байна.

Б.БУЯН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж