"Costco" хятад залуусын өөр орон зай болов

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

"Costco" хятад залуусын өөр орон зай болов

"Costco" хятад залуусын өөр орон зай болов

АНУ-д төвтэй “Costco Wholesale” нь хүний хэрэгцээт бүх зүйлсийг нэг цэгээс олгодгоороо дэлхийн олон хэрэглэгчийн сайшаалыг хүртсэн сүлжээ дэлгүүр. Уг худалдааны байгууллага анх 2019 онд Хятадад сүр дуулиантайгаар салбараа нээж байв. Дэлгүүр Шанхай хотод нээгдсэн даруйд 200 мянга гаруй хүн гишүүнчлэлээр бүртгүүлсэн гэдэг.

Тэгвэл тус дэлгүүр сүүлийн үед Хятадын инфлүүсэрүүдийн зургийн “чимэг”, тэдний өөр орчныг мэдрэх “орон зай” болон хувирчээ. Тодруулбал, олонд танигдсан залуус “Xiaohongshu” гэх нийгмийн сүлжээнд дэлгүүрийн гадна талбай, түрдэг тэргэнд авхуулсан зургаа олноор байршуулж, “Лос Анжелест байгаа мэт”, “Баруун эрэг рүү аялцгаая” гэх зэргээр хошигносон байна.

Тэдний бий болгосон шинэ чиг хандлага урт хугацаанд үргэлжилсэн хөл хориог тэсвэртэйгээр өнгөрүүлж, нөгөө талаас гадаад ертөнцийг мөрөөсөж буй хятад залуусын сэтгэлд ихэд нийцжээ. Ийнхүү “Costco” дэлгүүр Хятадын хэрэглэгчдийг анх удаа өөр хэрэгцээгээр байлдан дагуулав. Өөрөөр хэлбэл, хятад залуус өөр орчныг санагалзсан сэтгэлээ энэ дэлгүүрээр нөхөж байгаа аж.

Дашрамд дурдахад, “Costco” дэлгүүрийн шинэ салбар ирэх сард Шанхай хотын ойролцоох Сүжөү хотод нээгдэх гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж