Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшиний санаачлагаар цуврал сургалтыг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, "Nextup" хөтөлбөрийн хүрээнд "Амарсан" төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй хуулийн сургалтаар Хан-Уул дүүргийн иргэн, аж ахуй нэгжүүдэд хуулийн мэдлэг олгох, тэдэнд тулгамдаж буй хууль зүйн асуудлуудад зөвлөгөө өгөх, дэмжих зорилгоор цуврал сургалтыг зохион байгуулах гэнэ.
Сургалт Хан-Уул дүүрэг дэх "Бие төлөөлөгчийн газар", "Нью Гарден" хотхоны 1414 байр 28 тоотод болох гэнэ. Сургалтаар өмгөөлөл, хууль зүйн салбарт олон жил ажилласан туршлагатай хуульчид зөвлөгөө өгөх юм байна. Хүн бүрт хууль эрх зүйн талаар зохих хэмжээний мэдлэгтэй байх хэрэгцээ бий. Энэхүү цуврал сургалтад хамрагдсанаар шаардлагатай хуулийн зөвлөгөөгөө давхар авах боломжтой юм.
Холбоотой мэдээ