Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшиж буй 5 хүн

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшиж буй 5 хүн

Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшиж буй 5 хүн

Шүүхийн ерөнхий зөвлөл  болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг арваннэгдүгээр сарын 15-16-нд зохион байгуулна. Хуульд заасны дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн 11 гишүүнтэй байх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хороонд нэр дэвшинэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад зургаан гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс таван гишүүн тус тус олонхын санал аваад байгаа юм. Тодруулбал,

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшиж буй зургаан гишүүний тухай өмнө нь танилцуулсан бол Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн тухай товч танилцуулъя.


Ц.Давхарбаяр

Ц.Давхарбаяр нь 1988 онд МУИС-ийн НУФ-н эрх зүйн ангийг төгссөнөөс хойш хууль эрх зүйн чиглэлээр 31 жил ажиллаж буй. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 1994 оноос хойш ажиллаж буй.

Д.Ариунтуяа

Хууль зүй, дотоод хэргийн яамны  Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн даргаар 2016 оноос хойш ажиллаж буй. Тэрбээр өмнө нь тус яамны 1999-2000 он хүртэл нэг жил тус яамны Төрийн нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байсан. Мөн 2018-2020 онд Цахилгаан холбоо компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байв.

Боловсрол,

  • БНСУ-ын Кенхи их сургуульд хууль зүйн магистрын зэрэг

хамгаалсан. 2006-2009

  • МУИС Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1996-1999 онд бакалавр
  • ММИС монгол судлаач мэргэжлээр, бакалавр 1992-1996

Д.Мягмарцэрэн

Хууль зүйн доктор Д.Мягмарцэрэн нь 1994 оноос Эрүүгийн цагдаагийн газрын ОХЗБГХ тэмцэх хэлтэс, дөрөвдүгээр хэлтэс, Эзэнгүй аваар, автомашины хулгайтай тэмцэх тасагт  эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр есөн жил ажилласан. Мөн Цагдаагийн академийн гүйцэтгэх ажлын тэнхимийн ахлах багшаар 2006-2007 он хүртэл нэг жил, АТГ-ын ахлах ажилтан, албаны даргаар 2007-2012 он хүртэл таван жил, Дотоод хэргийн их сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр 2012 оноос хойш гурван жил, мөн тус сургуулийн Гүйцэтгэх ажлын тэнхимийн эрхлэгчээр 2006 оноос хойш таван жил тус тус алба хашсан. Мөн 2020 оноос ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн гүйцэтгэх ажлын тэнхимийн ахлах багшаар ажиллаж байна.

Боловсрол,

  • ОХУ-ын ДЯЯ-ны Санкт-Петербург хотын их сургуулийн адьюнктур 2003-2006 он. Хууль зүйн доктор (Ph.D)
  • Цагдаагийн академийн магистрантур 2000-2002 он. Хууль зүйн магистр
  • Цагдаагийн дээд сургууль 1991-1995 он. Хууль зүйн дээд боловсрол
  • Ерөнхий боловсролын 23 дугаар дунд сургууль 1980-1990 он.

Х.Хашбаатар

Эрх зүйч мэргэжилтэй, хуульч. Тэрбээр 2008 оноос Авлигатай тэмцэх газарт ахлах ажилтан, албаны дарга, хэлтсийн даргаар ажиллаж  буй.  Өмнө нь 1991-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын төв, орон нутаг дахь хэлтэс, газарт цагдаа, төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасгийн даргаар ажиллаж байв.

Боловсрол

  • 1999-2001 онд, Цагдаагийн академи Хууль зүйн магистр
  • 1993-1997 онд, Цагдаагийн дээд сургууль Хуульч, эрх зүйч
  • 1990-1991 онд, Цагдаагийн дунд сургууль Эргүүлийн цагдаа

Д.Эрдэнэчулуун 

Хуульч эрх зүйч мэргэжилтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан тэрбээр 1998-2000 он хүртэл хоёр жил гурван сар тус зөвлөлийн ахлах мэргэжилтэн байсан. Мөн Улсын дээд шүүхийн Тамгын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр 2000 оны арваннэгдүгээр сараас 2001 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хоёр сар, тус газрын хэлтсийн даргаар  нэг жил ажилласан. Мөн тус газарт 2002-2013 он хүртэл 10 жил Тамгын газрын даргын алба хашиж байв.

Боловсрол

  • 2008 ОХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэйгээр /ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн 2008 оны долдугаар сарын 22-ны өдрийн ВО2454 дугаартай диплом/;
  •  1984-1990 ЗСБНХУ /хуучин нэрээр/-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж