Цар тахлын хуулиар 1000 гаруй албан тушаалтанг томилжээ | News.MN

Цар тахлын хуулиар 1000 гаруй албан тушаалтанг томилжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Цар тахлын хуулиар 1000 гаруй албан тушаалтанг томилжээ

Цар тахлын хуулиар 1000 гаруй албан тушаалтанг томилжээ

2021 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 282 байгууллагын 2543 төрийн албан хаагчтай холбоотой маргаан үүсчээ. Үүнээс 180 байгууллагын 545 албан хаагч хууль зөрчсөн хэрэгт холбогдсон. Тодруулбал, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалд томилсон 519 хууль бус томилгоог илрүүлжээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төрийн албанд шинээр элсэгчдээс шалгалт авалгүй оруулж байсан. Тэгвэл цар тахлын тухай хуулийн хүрээнд 1000 гаруй иргэн, төрийн удирдах албанд тушаалд томилогдсон гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль:

1.1.Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахал /цаашид “цар тахал” гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Мөн уг хуулиар томилогдсон албан тушаалтан бүр хууль зөрчсөн гэж үзэж болохгүй. Энэ дотор төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангасан, хуулийн хүрээнд томилогдон ажиллаж буй олон албан тушаалтан байгааг Маргаан хянан шийдвэрлэх газрын референт Г.Мөнхгэрэл онцлов. 2021 оны гурав дахь удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтыг 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Г. ЭНХЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-29 202.126.89.186

Chono boroonoor gedeg bolj dee

Avatar

Зочин 2021-10-29 185.220.100.240

!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-29 192.82.67.174

Хууль бусаар томилогдсон албан тушаалтан байгууллага зарлаад ажлаас нь чөлөөлөөд томилсон хүмүүст арга хэмжээгээ аваач ээ

Avatar

Зочин 2021-10-29 202.179.25.237

Хөөш ээ! Энэ маанагуудаа харвуу? хятадууд 1000 хүнд арга хэмжээ авч байхад манай тэнэгүүд энэ тооны хүнээр эгнээгээ бэхжүүлсэн байна.

Avatar

зочин 2021-10-29 202.21.111.218

Энэ одоо юу солиороод байгаа юм бэ? Тэр мянга гаруй хүн чинь бүгд л хулгайч нар ш дээ, энэ хулгайч нарыг байршуулахын тулд шударгаар ажиллаж байсан хэн нэгнийг холдуулж зйлуулсан байж таарна, тэдний авдаг байсан цалин ханамж хангамж мэдлэг мэргэжилгүй эдгээр хулгайч нарт очиж байгаа. Энэ хулгайч нар ковид хуулийг ашиглан хөлжиж баяжиж байна. Энэ хэвээрээ байх юм шигээр бодож тусгай шалгалтаа өгөх гэж улайрч, үүнийг нь нь Төрийн албаны зөвлөлийн мануухай нар дэмжиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж