2021 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 282 байгууллагын 2543 төрийн албан хаагчтай холбоотой маргаан үүсчээ. Үүнээс 180 байгууллагын 545 албан хаагч хууль зөрчсөн хэрэгт холбогдсон. Тодруулбал, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалд томилсон 519 хууль бус томилгоог илрүүлжээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төрийн албанд шинээр элсэгчдээс шалгалт авалгүй оруулж байсан. Тэгвэл цар тахлын тухай хуулийн хүрээнд 1000 гаруй иргэн, төрийн удирдах албанд тушаалд томилогдсон гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль:
1.1.Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахал /цаашид “цар тахал” гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Мөн уг хуулиар томилогдсон албан тушаалтан бүр хууль зөрчсөн гэж үзэж болохгүй. Энэ дотор төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангасан, хуулийн хүрээнд томилогдон ажиллаж буй олон албан тушаалтан байгааг Маргаан хянан шийдвэрлэх газрын референт Г.Мөнхгэрэл онцлов. 2021 оны гурав дахь удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтыг 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Г. ЭНХЖАРГАЛ
Холбоотой мэдээ