Роналдо ихэр хүүхэдтэй болж буйгаа зарлав

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Роналдо ихэр хүүхэдтэй болж буйгаа зарлав

Роналдо ихэр хүүхэдтэй болж буйгаа зарлав

Кристиано Роналдо болон түүний эхнэр Жоржина Родригес нар ихэр хүүхэдтэй болж буйгаа зарлалаа. Хосууд өөрсдийн цахим хуудаснаа “Бид ихэр хүүхэд хүлээж байгаагаа зарлахад баяртай байна. Бидний зүрх хайраар бялхаж байна.Та нартайгаа уулзана гэхээс хүлээж тэсэхгүй нь” гэжээ.

Залуу хос 2017 онд Алана Мартина гэх охинтой болсон бөгөөд одоо дөрвөн хүүхдийн ээж аав болсон. Өдгөө 36 настай Роналдогийн том хүү 2010 онд төрсөн бөгөөд ээж нь одоог хүртэл нууцлаг байдаг. Харин 2017 онд тээгч эхээс ихэр охин, хүүтэй болсон билээ.

Роналдо, Родригес нар 2016 онд Испанийн Мадрид хот дахь "Gucci" брендийн дэлгүүрт танилцаж байжээ. Тухайн үед Родригес цагийн 10 еврогийн цалинтай худалдааны зөвлөхийн ажил хийж байсан гэнэ. Англидаа эргэн ирсэн Роналдогийн хувийн амжилт сайн байгаа ч багийнх нь үзүүлэлт тааруу байна. "Манчестер Юнайтед" баг өнгөрсөн долоо хоногт Премьер лигийн хүрээнд Ливерпүүл багтай тоглож, 0-5 гэсэн харьцаатай ялагдсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж