2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах уу? | News.MN

2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах уу?

2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах уу?

2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах уу?

Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 2020-2021 хичээлийн жилд хоёр настай 77 мянга 235 хүүхэд цэцэрлэгт элсэх эрхээ “хасуулсан”. Тэгвэл 2021-2022 оны хичээлийн жилд хоёр гурван настнууд цоожтой хаалганы цаана үлдэхээс өөр сонголтгүйд хүрсэн.   

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "2-3 настай хүүхдүүд халдварын хамгийн эрсдэлтэй бүлэг учраас вакцинжуулалтын явцыг харж байж, эрсдэлийн үнэлгээг дахин хийж цэцэрлэгт хамруулах эсэхийг эцэслэн шийднэ. 2-3 насны хүүхдүүдээ хэзээнээс цэцэрлэгт хамруулах  талаар аравдугаар сарын эхээр тусгай төлөвлөгөө гаргаж танилцуулна” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл Улсын Онцгой комиссын шуурхай штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам болон бусад хамтарсан байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын Covid-19 халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байна. Ажлын хэсгийн гишүүд зарим цэцэрлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаж байгаа аж. Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй. Энэ үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв 2-3 настнууд цэцэрлэгт хамрагдвал нийт 70 гаруй мянган хүүхэд хамрагдана. Үүний 30 гаруй мянга нь хоёр настнууд бол 40 орчим мянга нь гурван настнууд юм. 

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хэнээр хүүхдээ харуулах, өрхийн санхүүгээ хэрхэн дэмжих вэ гэдэг хүндхэн сонголттой  нүүр тулаад буй. Харах хүнгүй эцэг эхчүүд нэг бол гэрт нь цоожилж, нөгөө бол ажлаасаа гарахад хүрч мэдэхээр байгаа юм. 

2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Covid-19  халдвараар 0-17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 19.1 хувийг эзэлж байна. Үүнээс 2-3 хүүхдийн өвчлөл 9-11 хувийг эзэлж буй.  Хүүхдийн халдварын тохиолдлын дийлэнх буюу 70.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-10-29 66.181.190.16

Etsegvi hvvhdvvd her ih bilee. Gantshan eej ni hardag eejvvded hicheen tom daramt sanhuu ed zasag hetsvv baigaag yagaad oilgohgvi baina. Ene ih vne hoorogdson niigemd yaj harah be? Hubiin tsetserlegin 350myngaas 450myngad harj baina

Avatar

Зочин 2021-10-29 185.220.100.240

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-29 103.229.123.168

3 НАС ХУРЭГУИ ХУХДИИГ ЭЦЭГ ЭХ ХАРЖ ХАИРЛ

Avatar

Зочин 2021-10-29 172.90.229.225

Энхрий бяцхан үрсээ өөрсдөө харцгаа. Чадахгүй, боломжгүй бол хувь хүнээр, хувийн цэцэрлэг яслиар харуул. Төр, төсвийн мөнгөөр харуулж хэрэггүй. Тэртэй тэргүй төр сургууль, боловсролын зардлыг хариуцна

Avatar

Зочин 2021-10-29 150.129.140.194

Амьдрлаас тасарсан лалрууд энэ Монголоор дүүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж