2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах уу?

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах уу?

2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах уу?

Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 2020-2021 хичээлийн жилд хоёр настай 77 мянга 235 хүүхэд цэцэрлэгт элсэх эрхээ “хасуулсан”. Тэгвэл 2021-2022 оны хичээлийн жилд хоёр гурван настнууд цоожтой хаалганы цаана үлдэхээс өөр сонголтгүйд хүрсэн.   

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "2-3 настай хүүхдүүд халдварын хамгийн эрсдэлтэй бүлэг учраас вакцинжуулалтын явцыг харж байж, эрсдэлийн үнэлгээг дахин хийж цэцэрлэгт хамруулах эсэхийг эцэслэн шийднэ. 2-3 насны хүүхдүүдээ хэзээнээс цэцэрлэгт хамруулах  талаар аравдугаар сарын эхээр тусгай төлөвлөгөө гаргаж танилцуулна” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл Улсын Онцгой комиссын шуурхай штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам болон бусад хамтарсан байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын Covid-19 халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байна. Ажлын хэсгийн гишүүд зарим цэцэрлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаж байгаа аж. Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй. Энэ үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв 2-3 настнууд цэцэрлэгт хамрагдвал нийт 70 гаруй мянган хүүхэд хамрагдана. Үүний 30 гаруй мянга нь хоёр настнууд бол 40 орчим мянга нь гурван настнууд юм. 

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хэнээр хүүхдээ харуулах, өрхийн санхүүгээ хэрхэн дэмжих вэ гэдэг хүндхэн сонголттой  нүүр тулаад буй. Харах хүнгүй эцэг эхчүүд нэг бол гэрт нь цоожилж, нөгөө бол ажлаасаа гарахад хүрч мэдэхээр байгаа юм. 

2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Covid-19  халдвараар 0-17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 19.1 хувийг эзэлж байна. Үүнээс 2-3 хүүхдийн өвчлөл 9-11 хувийг эзэлж буй.  Хүүхдийн халдварын тохиолдлын дийлэнх буюу 70.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж