"Жинхэнэ баатрууддаа баярлалаа" дрон шоу үзүүлбэрийг "BRB Media" Групп үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

"Жинхэнэ баатрууддаа баярлалаа" дрон шоу үзүүлбэрийг "BRB Media" Групп үзүүллээ

"Жинхэнэ баатрууддаа баярлалаа" дрон шоу үзүүлбэрийг "BRB Media" Групп үзүүллээ

2021 оны 10 сарын 27-ны орой удахгүй байгуулагдах “Би Ар Би Медиа групп” ээс санаачилж дэлхийн томоохон хотуудын адил жишгээр Монголынхоо мянга мянган нийт эмч, сувилагч, цагдаагийн албан хаагч мөн онцгой байдлын албаныхандаа зориулан #Жинхэнэ Баатрууддаа Баярлалаа шоу үзүүлбэрийг 200 ширхэг дрон тэнгэрт хөөргөж үзүүллээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 245,000,000 гаруй хүн ам Ковид-19 вирусийн халдвар авч 4,900,000 гаруй хүн харамсалтайгаар эндсэн тоо баримт гараад байна. Энэ тоо баримтаас Монгол улсад 353,499 халдварын тохиолдол бүртгэгдэж 160,662 хүн эдгэж 1616 хүн нас барсан тоо баримт гарчээ. Ковид 19 халдвар анх бүртгэгдсэн цагаас хойш 1 жил 11 сарын хугацаа өнгөрсөн ч энэ хугацаанд алтан гарт эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын ажилтнууд маань ард иргэдийнхээ төлөө бие сэтгэл зүрхээ зориулан халдварын голомт дээр цаг минут бүрийг алдалгүй ажилласан. Бидний төлөө нойр, хоол гэр бүлээ умартан хичээж ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын хандаа зориулан “Би Ар Би Медиа групп” нийгмийн хариуцлагын хүрээнд нийт ард иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүдээ төлөөлөн “Жинхэнэ Баатрууддаа Баярлалаа” дрон шоуг тэнгэрийн хаяанд газраас 150 метрийн өндөрт үзүүлжээ.

“Би Ар Би” ХХК-н гүйцэтгэх захирал Ж. Энхжаргалангийн хэлж буйгаар тэрээр энэхүү дрон шоугаараа нийт эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид, цагдаагийн байгууллагын албан хаагчид, онцгой байдлын алба хаагчид-даа талархсанаа илэрхийлээд зогсохгүй ард иргэдийг вакцины 3-р тундаа идэвхтэй хамрагдахыг уриалжээ. Тус дрон шоуны үзүүлбэрт Монголд нэн ховор тохиолддог цусны цочмог хорт хавдраар оношлогдсон Реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөрийн (Lil Thug E) хандивын аянд зориулан “Би Ар Би Медиа групп”-т харьяалагддаг (XMF) Хуур Хөгжмийн Наадмын зүгээс хурдан эдгэхийг хүсч #BigLIFEforLilTHUGE хаштагийг хандив өргөх дансны дугаарын хамт тэнгэрт хөөргөж  бусад хүмүүсийг аянд нэгдэхийг уриалсан байна.

Энэхүү үзүүлбэрийг зохион байгуулахын тулд тус хамт олон дотоодын инженерүүддээ гаднын мэргэжилтнүүдээс тусгай сургалт авч сар гаруй хугацаанд бэлдэж ийнхүү 2 дахь удаагаа дроны шоу амжилттай толилуулсан нь энэ ажээ. Дэлхийн бусад хөгжилтэй хотуудад ийм төрлийн шоу үзүүлбэр 1 удаа хийхэд өртөг нь багадаа 150000$ болдог юм байна. “Би Ар Би Медиа групп” энэ удаа нийгмийн сайн сайхан соён гэгээрүүлэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулж энэхүү дрон шоу үзүүлбэрийг санаачилж хийжээ. Тус компани нь удахгүй медиа салбартаа шинэ IPO гаргахаар бэлдэж байгаа бөгөөд олон сайхан ажлуудыг цаашид эх орондоо хийнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Ийнхүү намрын хамгийн сүүлийн дулаахан орой нийгэмд сайн сайхныг түгээсэн шоу зохион байгуулсан “Би Ар Би медиа групп”-ийн хөдөлмөрч баг хамт олонд баярлалаа. Шоуны талаар бусад дэлгэрэнгүй мэдээллийг та Droneshow.mn сайтнаас үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж