Хамтран амьдрагчаа хөнөөсөн байж болзошгүй сэжигтэнг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Хамтран амьдрагчаа хөнөөсөн байж болзошгүй сэжигтэнг баривчилжээ

Хамтран амьдрагчаа хөнөөсөн байж болзошгүй сэжигтэнг баривчилжээ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.10.29/ мэдээлэл өглөө.


-Хамтран амьдрагчаа хөнөөсөн хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Энэ хэргийн сэжигтэнг баривчилсан уу?

-Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нэгэн байрны гадна шөнийн 23:44 цагт гадны халдлагад өртсөн байж болзошгүй хүн хэвтэж байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүн болон Эрүүгийн цагдаагийн алба хаагчид ажилласан. Хохирогч нь 24 настай Б гэгч гэдгийг тогтоосон.

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулсны дүнд хохирогчтой хамтран амьдарч байсан 35 настай Ч гэгчийг олж тогтоон, саатуулсан. Хэргийн үйлдэх болсон шалтгаан, нөхцөлийг тодруулах ажил хийж байна. Сэжигтэнг саатуулах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээ ирсэн.

-Бага насны хоёр хүүхдээ хүчирхийлсэн хэрэг гарсан. Өршөөлийн хуулиар суллагдсан иргэн энэ хэргийг үйлдсэн гэж үнэн үү?

-Тухайн этгээд өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдээд шүүхээс ял шийтгэл авч, суллагдсан. Дахин ийм гэмт хэрэгт холбогдоод хуулийн байгууллагад шалгагдаж байна. Анхны авсан ял дээрээ давж заалдаад хугацаагаа таван жил хэдэн сар болгосон гэх мэдээлэл байна.

Мөн хорих ангидаа ажил эрхэлж, шалгагдаж байхдаа хоригдсон хугацаа гээд хугацаанаасаа өмнө суллагдсан байна. Ямар үндэслэлээр хугацаа нь хасагдсан гэдгийг шүүхийн байгууллагаас тодруулах хэрэгтэй. Бид мөрдөн шалгах ажиллагаа хийж байна.

-Хүүхдүүдийн биеийн байдал хэр байна вэ?

-Хүүхэд хамгааллын хамтарсан баг үүн дээр ажиллаж байна. Дүүргийн хүүхэд хөгжлийн газраас энэ талаар тодруулаарай. Хүүхдүүдийг хамгаалах төв рүү авч явсан гэх мэдээлэл байна.

Өсвөрийн насны хүүхдүүд амиа хорлож байна. Сая 15 настай охин галт тэргэнд дайруулж амиа алдсан хэрэг гарчээ?

-Чойр-Улаанбаатарын галт тэргэнд хүн дайруулж нас барсан гэх мэдээ өчигдөр 10:00 цаг өнгөрч байхад ирсэн. Цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр мөрдлөгийн ажил эхлүүлсэн. Өсвөр насны хүүхдүүд шилжилтийн насандаа сэтгэл санаа тогтворгүй байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүтэйгээ харицахдаа хэт их бодлоо тулгахгүй, хатуу ширүүн үг сонгохгүй байх хэрэгтэй. Одоо цаг өөр болсон. Хүний сэтгэл эмзэг, мэдрэмтгий болсон. Сэтгэлийн дархлаатай болох тал дээр нас насныхан анхаарах хэрэгтэй. Мэдээж эцэг эхчүүдийн харилцаа хандлага байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж