Ц.Эрдэмбилэг: Томуу төст өвчин Covid-19 вирусийн шинж тэмдэгтэй адилхан | News.MN

Ц.Эрдэмбилэг: Томуу төст өвчин Covid-19 вирусийн шинж тэмдэгтэй адилхан

COVID-19

Ц.Эрдэмбилэг: Томуу төст өвчин Covid-19 вирусийн шинж тэмдэгтэй адилхан

Ц.Эрдэмбилэг: Томуу төст өвчин Covid-19 вирусийн шинж тэмдэгтэй адилхан

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төвөөс Томуугийн үндэсний есдүгээр зөвлөгөөнийг өнөөдөр /2021.10.29/ зохион байгууллаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал дэлхий дахинд болон Монгол Улсад ямар түвшинд байсан, өвчлөлийн цаашдын явц, эрүүл мэндийн салбарт тулгарч болох хүндрэл, бэрхшээлүүдийн талаар салбарын мэргэжилтнүүд хэлэлцэв.

Зөвлөгөөний үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайханаас томуу төст өвчний талаар тодрууллаа. Тэрбээр "Дэлхий дахинд Covid-19 өвчний цар тахалтай тэмцэж, хоёр жил өнгөрлөө. Монголд хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой 2021 оны аравдугаар сарын дунд үеэс эхлэн томуу төст өвчнийг үүсгэгч вирус Cоvid-19 өвчний үүсгэгчтэй зэрэгцэн хүн амын дунд тархсан. Ялангуяа дөрөв хүртэлх насныхны дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдол нэмэгдэж байна.

Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалтад жил бүр хамрагдах юм. Одоогоор томуугийн нийт 360.600 хүн тун вакцинаар улсын хэмжээнд 2-11 хүртэлх насны хүүхдүүдийн 50 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 15 хувийг вакцинжуулж дууслаа. Үүнээс гадна энгийн сэргийлэлтийн арга болох амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, зай барих, аль болох олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй зэрэг нь халдвар дамжин тархахаас сэргийлэх нь үр дүнтэй арга” гэв.

Салбар яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ:

-Цар тахлын үед нийгмийн хариу арга хэмжээ авсан олон удаагийн хөл хорионоос шалтгаалан томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварт өвчний гаралт буурсан. Энэ удаагийн зөвлөгөөн цар тахлын үед болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед  зохион байгуулж байгаагаар онцлогтой. Бидний хувьд сүүлийн хоёр жил Covid-19 тэмцсэний үр дүнд  туршлага хуримтлуулсан. Туршлагаараа цаашдаа томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварт өвчинтэй тэмцэнэ. Өнөөдрийн зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын халдварт өвчинтэй холбоотой эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг бүхий л эрдэмтэн, судлаачид оношилгоо, эрт ирүүлэг, урьдчилан сэргийлэлт, цаашдын хариу арга хэмжээний тактикаа хэрхэн зөв зохион байгуулах уу, хууль эрх зүйн орчныг хүртэл хэлэлцэж байна. Ингэснээр халдварт өвчний цар тахлын үед томуугийн дэгдэлтийг аль болох бага эрсдэлтэйгээр даван туулах төлөвлөгөө гаргах ач холбогдолтой. Цар тахлын үед нэг ч хүний эрдэнэт амийг насыг аврахын төлөө манай эрдэмтэд чуулж байна. Томуу төст өвчин Covid-19 вирусийн шинж тэмдэгтэй адилхан. Тиймээс ялган оношлох асуудлууд гарч байгаа” гэлээ.

Х.Доржпалам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-29 49.0.142.2

муу залхуу мэдээлэл өгч байхаар төст нь ийм томуу нь тийм тэр дотроо короона ингэнэ гээд хэлчихгүй. чадахгүй шүү зүгээр гэсэн байх юм энэ билэгтсхйхан гуй

Avatar

томуу ба томуу төст 2021-10-29 49.0.142.2

cov19 өөрөө томуу төст өвчин гэдэгт орно. томуу төст 200 гаруй төрөл. томуу нь томуу төсттэйгээ шинж тэмдэг адилавтар гэх гэсэн юм байхдаа.

Avatar

Зочин 2021-10-29 185.220.100.240

>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-29 66.181.181.104

Арай хольж хутгаад ханиад хүрээд дархлаа муудсан хүмүүсээ эерэг гээд байгаан биш биз? Манай эмч нараа гэж

Avatar

Зочин 2021-10-29 49.0.142.2

мань өчнөөн контакталсан бие муутай хүнийг эмчилж чадахгүй корона руу чихээд хорьж байгаад үхүүлэхнээ. баахан таарахгүй эм чихээд. корона л байж таараа эмлэгт хэвт гээд

Avatar

Огцор 2021-10-29 64.119.21.53

Юу мал вэ

Avatar

их мэдэгч 2021-10-29 59.153.112.189

Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц илүү байдаг юмаа, настайчуудаас асуухгүй юу манай Монголын анагаах ухаан ийм л түвшинд байна

Avatar

Зочин 2021-10-29 202.131.245.243

Одоо тэгээд яах вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж