Tass: Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ярилцлага авсандаа баяртай байна

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Tass: Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ярилцлага авсандаа баяртай байна

Tass: Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ярилцлага авсандаа баяртай байна

Оросын “Тасс” мэдээллийн агентлагын захирлын нэгдүгээр орлогч дарга Михаил Гусман Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ярилцлага хийсэн тухайгаа Пүрэв гаригт мэдэгдэв. Ярилцлагын үеэр У.Хүрэлсүх ирэх арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн гэнэ. Тиймээс айлчлалаас өмнө түүнээс ярилцлага авсандаа Гусман ихэд бэлгэшээжээ.

Гусман “Оросын иргэд энэ айчлалын өмнө бидний ярилцлагыг үзэх гэж байгаад би маш их баяртай байна" гэжээ.

“Тасс” агентлаг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр зургаан жилийн хугацаатай сонгогдсон анхны Ерөнхийлөгч болохыг онцолжээ. Мөн өнгөрсөн зургадугаар сарын 9-ний өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ард иргэд 69 хувийн ирцтэй оролцож, У.Хүрэлсүх 67 хувийн саналаар ялалт байгуулсныг тодотгов.

"Би дөрвөн сарын өмнө албан тушаалаа хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, би дөнгөж албан тушаалаа аваад байна” гэж ярилцлагаа эхлүүлсэн У.Хүрэлсүх Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Орос, Хятад улстай холбосон эдийн засгийн коридор байгуулахыг зорьж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн энэ нь гурван улсын аль алинд стратегийн чухал ач холбогдолтой болохыг онцолсон аж.

Тэрбээр "Бид гурван улсын эдийн засгийн коридор байгуулах асуудлыг авч үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би үүнийг Монгол, Орос, Хятад гурван улсад стратегийн ач холбогдолтой алхам гэдэгт итгэдэг. Тиймээс юуны өмнө төмөр замыг шинэчлэхээс гадна шинэ салбар шугам, зэрэгцээ зам, авто зам, Оросоос Хятад руу чиглэсэн хийн хоолой тавих зэрэг их ажил биднийг хүлээж байна" гэжээ.

Цаашлаад У.Хүрэлсүх “Монголыг дамжин өнгөрөх улс болгох зорилт тавьсан” гэв.

Тэрбээр "Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр би энэ тухай ярьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Европоос Ази руу хүрэх хамгийн дөт зам нь Монголоор дамжин өнгөрдөг. Орос, Хятад хоёрыг холбосон хамгийн дөт зам бол монголын өргөн уудам нутаг байдаг. Тиймээс бид манай улсын транзит, ложистик, дижитал чадавхийг хөгжүүлэх асуудлыг онцгой анхаарч байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж