Ким Жон Ун 20 кг жин хаяжээ | News.MN

Ким Жон Ун 20 кг жин хаяжээ

Ким Жон Ун 20 кг жин хаяжээ

Ким Жон Ун 20 кг жин хаяжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун сүүлийн хэдэн сард мэдэгдэхүйц хэмжээгээр турсныг олон улсын хэвлэлүүд зургийг нь харьцуулан мэдээлэх болсон. Тэгвэл Ким Жон Ун 20 орчим кг жин хаяж, турсан талаар Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг мэдээлжээ.

Өдгөө 37 настай удирдагчийн жин хаясан нь фитнесс, идэвхтэй хөдөлгөөний үр дүн болохоос ямар нэгэн өвчинтэй холбоогүй гэж тагнуулууд дүгнэжээ. Ким Жон Уны өндрийг 170 см орчим гэж үздэг.

Ким Жон Ун эцгийгээ залгамжлан Хойд Солонгосыг удирдаж буй 10 орчим жилийн хугацаан дахь хамгийн хүнд цаг үеийг туулж байна. Цар тахал, олон улсын эдийн засгийн хориг, ургац алдсан зэргээс үүдэн Хойд Солонгост олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул учирч, эдийн засгийн хямрал нүүрлээд буй. Сөүлийн тагнуулын агентлагийн мэдээллээр Хойд Солонгосын гол түнш Хятадтай хийх жилийн худалдааны хэмжээ гуравны хоёроор буурч, өнгөрсөн есдүгээр сард 158 сая ам.долларт хүрчээ. Хойд Солонгост бараа бүтээгдэхүүн, эм болон бусад хэрэгцээт зүйлсийн хомсдол үүсч, үнэ хөөрөгдсөн байна. Хойд Солонгост өнөөдрийг хүртэл цар тахлын тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлж буй.

Энэ хүнд нөхцөлд Ким Жон Ун ард иргэдийнхээ нам засагт итгэх итгэлийг нэмэгдүүлэхээр хичээж байна гэж Сөүлийн тал мэдээлсэн. Тухайлбал, Ким Жон Ун энэ он гарсаар 70 өдөр олон нийтийн арга хэмжээнд оролцсон нь өнгөрсөн жилийнхээс 45 хувиар нэмэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2021-10-29 49.0.142.18

100k жин хасахад ч багадна

Avatar

Jjj 2021-10-29 202.126.89.32

Ehnii zuragnd shirvvn hartstai nuguu zurag tun zuulun hun haragdj bn

Avatar

Зочин 2021-10-29 66.181.186.83

chi lav eruul bish degee, setgetsiin ovchin bnu

Avatar

Зочин 2021-10-29 66.181.190.128

Иргэдээ, хоол хүнсээ хэмнэ гэчихээд өөрөө гахай шиг таргалаад байж болохгүй байх аа.

Avatar

зочин 2021-10-29 202.70.33.242

нээрээ нүднийх нь харц 2 өөр байна

Avatar

Зочин 2021-10-29 202.21.109.77

Нүүрээ бас засуулчихсан юмбайна.

Avatar

САЙН ХАРААРАЙ 2021-10-29 202.70.33.242

ЭНЭ БОЛ ХУУРАМЧ КИМ БАЙХАА ЁСТОЙ НӨГӨӨ ИЧЭЭНД НЬ ГЭДЭГ КИНО ШИГ, ЖИНХЭНЭ НЬ НЭГ ХЭСЭГ ХАРАГДАХГҮЙ БАЙСАН. МУУ ЮМ БОЛСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ БАЙХАА,ХҮН 20 КГ ЖИХ ХАСЧ БОЛНО ГЭХДЭЭ АРАЙ ИНГЭЖ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ БАЙХАА ТА БҮГД САЙН ХАРААРАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж