Ким Жон Ун 20 кг жин хаяжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун 20 кг жин хаяжээ

Ким Жон Ун 20 кг жин хаяжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун сүүлийн хэдэн сард мэдэгдэхүйц хэмжээгээр турсныг олон улсын хэвлэлүүд зургийг нь харьцуулан мэдээлэх болсон. Тэгвэл Ким Жон Ун 20 орчим кг жин хаяж, турсан талаар Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг мэдээлжээ.

Өдгөө 37 настай удирдагчийн жин хаясан нь фитнесс, идэвхтэй хөдөлгөөний үр дүн болохоос ямар нэгэн өвчинтэй холбоогүй гэж тагнуулууд дүгнэжээ. Ким Жон Уны өндрийг 170 см орчим гэж үздэг.

Ким Жон Ун эцгийгээ залгамжлан Хойд Солонгосыг удирдаж буй 10 орчим жилийн хугацаан дахь хамгийн хүнд цаг үеийг туулж байна. Цар тахал, олон улсын эдийн засгийн хориг, ургац алдсан зэргээс үүдэн Хойд Солонгост олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул учирч, эдийн засгийн хямрал нүүрлээд буй. Сөүлийн тагнуулын агентлагийн мэдээллээр Хойд Солонгосын гол түнш Хятадтай хийх жилийн худалдааны хэмжээ гуравны хоёроор буурч, өнгөрсөн есдүгээр сард 158 сая ам.долларт хүрчээ. Хойд Солонгост бараа бүтээгдэхүүн, эм болон бусад хэрэгцээт зүйлсийн хомсдол үүсч, үнэ хөөрөгдсөн байна. Хойд Солонгост өнөөдрийг хүртэл цар тахлын тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлж буй.

Энэ хүнд нөхцөлд Ким Жон Ун ард иргэдийнхээ нам засагт итгэх итгэлийг нэмэгдүүлэхээр хичээж байна гэж Сөүлийн тал мэдээлсэн. Тухайлбал, Ким Жон Ун энэ он гарсаар 70 өдөр олон нийтийн арга хэмжээнд оролцсон нь өнгөрсөн жилийнхээс 45 хувиар нэмэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж