Тээвэр, логистикийн түгжрэл инфляцын өсөлтөд нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Тээвэр, логистикийн түгжрэл инфляцын өсөлтөд нөлөөлж байна

Тээвэр, логистикийн түгжрэл инфляцын өсөлтөд нөлөөлж байна

Монголбанк хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляцыг 2021-2023 онд жилийн зургаан хувь орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахыг зорьж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляц 9.6 хувь, Улаанбаатарт 9.9 хувьтай байна. Жилийн инфляц нийслэлд энэ оны 3-9 сарын хугацаанд 7.9 нэгж хувиар өсөхөд мах, хатуу түлш, шатахуун 5.6 хувийг бүрдүүлжээ.

Эдийн засаг хямралын хүнд үеэс сэргэж гарч буй нь инфляцын өсөлтөд нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг дагасан бензиний үнийн өсөлт инфляцад нөлөөлж буй. Мөн хямралын үеийн өмнөх түвшнээс дэлхийн хүнсний индекс 20 орчим хувиар өссөн нь дотоодын хүнсний үнэд нөлөө үзүүлжээ.

Үүнээс гадна мах, хатуу түлш, бензиний үнийн өсөлт инфляцад багагүй нөлөө үзүүлэв. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатар хотын инфляц 7.1 хувьтай өндөр гарсны гурван нэгж хувийг мах, хатуу түлш, бензин гэсэн гурван бараа, бүтээгдэхүүн эзэлжээ.

Улаанбаатар хотын жилийн инфляцад голлон нөлөөлсөн бараа бүтээгдэхүүний хувьд, өнгөрсөн есүгээр сард махны үнэ 16 хувиар өссөн нь жилийн инфляц 1.8 хувиар өсөхөд нөлөөлжээ. Харин шатахууны үнэ өнгөрсөн сард 38.8 хувиарч өсч, жилийн инфляцад эзлэх хувь 1.7 болж өссөн байна.

Тээвэр, логистикийн түгжрэл, тээврийн зардын өсөлт инфляцыг нэмэгдүүлэх нийлүүлэлтийн бас нэгэн хүчин зүйл болж байгаа юм. Covid-19 цар тахал дэгдсэний улмаас үйлдвэрлэл болон эрэлтийн тэнцвэргүй байдал бий болсон. Далайн тээврийг орлох өөр хямд өртөгтэй тээврийн хувилбар байхгүйгээс манай улс тээврийн зардлын өсөлттэй нүүр тулж байна.

Ойрын саруудад ачаагүй чингэлгийн тээвэрлэлт зэрэг худалдааны салбар, олон улсын тээврийн хүндрэлтэй асуудал үргэлжлэх нь. Төлөвлөсөн далайн тээвэр цуцлагдах, эсвэл хойшлогдсоноос шалтгаалж далайн боомтуудад бөөгнөрөл үүсээд буй юм. Өмнө нь тохиолдсон худалдааны хямралуудтай харьцуулахад Covid-19 цар тахлын үед гадаад худалдаа илүү богино хугацаанд эргэн сэргэж, цаашид тогтвортой өсөх төсөөлөлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж