Э.Одбаярыг эмнэлэг, цагдаагаас өөр газар зорчих ёсгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Э.Одбаярыг эмнэлэг, цагдаагаас өөр газар зорчих ёсгүй гэжээ

Э.Одбаярыг эмнэлэг, цагдаагаас өөр газар зорчих ёсгүй гэжээ

НЭМЭЛТ:

Э.Одбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдөр /2021.10.29/ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан санал тайлбар, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт зэргийг судлан үзэж яллагдагч Э.Одбаярын биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, заасан тодорхой газар очих, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Тодруулбал яллагдагч Э.Одбаярыг түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусталх хугацаанд өөрийн амьдарч буй гэр орон болон эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар тухайн байгууллагад очих, шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос бусад өөр газар очихыг хориглож хязгаарлалт тогтоосон шийдвэрийг гаргажээ.

Эрх баригчдын алдаатай  бодлого шийдвэрийг эсэргүүцэж, "Nodoublestandart" эсэргүүцлийн арга хэмжээг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан "Зон олны нам"-ын дарга Э.Одбаярыг энэ сарын 6-ны өдөр хойшлуулашгүй үндэслэлээр баривчлан 461 дүгээр ангид баривчлан саатуулсан. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар  татан, хорих хүсэлтийг шүүх хүлээн авч "Батлан даалтанд байх хугацаандаа  дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн байдаг.

Тэрбээр саатуулагдсан өдрөөсөө буюу энэ сарын 6-наас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж 23 хоног шоронд өлсгөлөн зарласан.  Түүний биеийн байдал тун муу байгааг өмгөөлөгч нь мэдэгдэж, АН-аас сулллах шаардлагыг тавьж байсан юм. Тэгвэл түүнийг Ерөнхий шүүгчийн шийдвэрээр суллах шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна. Суллахдаа Э.Одбаярыг хилээр гарахыг нь хориглосон байна. Мөн гэр, эмнэлэг цагдаагаас өөр газраар зорчихгүй байхаар шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж