НЭМЭЛТ:
Эрх баригчдын алдаатай бодлого шийдвэрийг эсэргүүцэж, "Nodoublestandart" эсэргүүцлийн арга хэмжээг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан "Зон олны нам"-ын дарга Э.Одбаярыг энэ сарын 6-ны өдөр хойшлуулашгүй үндэслэлээр баривчлан 461 дүгээр ангид баривчлан саатуулсан. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хорих хүсэлтийг шүүх хүлээн авч "Батлан даалтанд байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон" гэх үндэслэлээр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн байдаг.
Тэрбээр саатуулагдсан өдрөөсөө буюу энэ сарын 6-наас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж 23 хоног шоронд өлсгөлөн зарласан. Түүний биеийн байдал тун муу байгааг өмгөөлөгч нь мэдэгдэж, АН-аас сулллах шаардлагыг тавьж байсан юм. Тэгвэл түүнийг Ерөнхий шүүгчийн шийдвэрээр суллах шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна. Суллахдаа Э.Одбаярыг хилээр гарахыг нь хориглосон байна. Мөн гэр, эмнэлэг цагдаагаас өөр газраар зорчихгүй байхаар шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна.
Б.ЦЭЦЭГ