Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны томилгооны зөрчлийн талаар өнөөдөр /2021.10.29/ мэдээлэл хийлээ.
Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газрын дарга Ч.БАТ-ЭРДЭНЭ:
-Төрийн албаны зөвлөл хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох ажлыг зохион байгуулж байна. Нийт 861 гомдол мэдээлэл ирсэн. Үүний 568 нь төрийн албанд хууль бус томилгоо хийсэн тухай иргэд, албан хаагчдаас гомдол ирсэн. Тус зөвлөл энэ онд 87 ажлын хэсэг байгуулж, 282 байгууллагад шалгалт явуулсан. Нийт 185 байгууллагын 519 албан хаагчтай холбоотой зөрчил илэрсэн. Үүний дийлэнх нь хууль зөрчиж томилогдсон зөрчил байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Баянгол, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг холбогдох байгууллагын зөрчлийг арилгуулсан. Төрийн албаны зөвлөлөөс энэ онд, Авилгатай тэмцэх газраас 115 байгууллагын 285 албан тушаалтантай холбоотой мэдээллийг ирүүлсэн. Үүнээс 100 албан тушаалтан төрийн албаны зөвлөлийн хууль зөрчиж хууль бусаар томилогдсон. Мөн таван аймгийн 102 байгууллагад хяналт тавьсан.
Төрийн албаны зөвлөлийн мэдээлснээр Замын Үүдийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд хууль бус томилгооны зөрчил илэрч, таван албан тушаалтанд арга хэмжээ хэмжээг авчээ. Тодруулбал, Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн мэдээллийн дагуу
- Замын Үүдийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Гэрээ эрхзүй хүний нөөц хариуцсан хэлтсийн дарга
- Ус хангамж хариуцсан мэргэжилтэн
- Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн
- Гэрээ эрхзүйн асуудал хариуцсан мэргэжилтэн
- Олон улсын гэрээ хэлцэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Хууль бус томилгоотой холбоотой эдгээр зөрчлийг арилгасан. Улсын хэмжээнд нийт 4100 гаруй төрийн байгууллагад 205 мянган төрийн алба хаагч ажиллаж байна. Захиргааны албан хаагч багагүй хувийг эзэлж байгааг Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэв. Мөн Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн хүрээнд 1036 удирдах албан тушаалтан томилогдсон. Үүнээс төрийн захиргааны албан тушаалд 30 гаруй хувийг эзэлж байгаа аж.
Зочин 2021-10-29 103.26.195.245
Төрийн албаны зөвлөл ингээд шалгаад арга хэмжээ аваад байх хэрэгтэй.Энэ чинь тийм амар ажил биш. Цаана нь эрх баригч нам, тэдний төлөөлөл болсон сайд нар гээд эрх мэдэлтнүүд хад мөргүүлэхийг оролдоно.
Зочин 2021-10-29 122.201.31.175
Угаасаа бгууллагуудын хүний нөөцийн алба нь жинхэнэ утгаараа ажилладагүй мэргэжлийн бус хүмүүс нэг бол мэргэжлийнх бсан ч мэдлэг чадваргүй учраас сонгон шалгаруулалт нэрийн дор хахууль аваад танил тал найз нөхөд хамаатан саднаа ажилд оруулаад сууж бдаг. Жнь Оюутолгой энэ тэр гээд том том компаниудаа харалда. Аягүй сүржин зар тавьчихаад яаж хүмүүсээ ажилд сонгон шалгаруулж авдаг тодорхой биш… Лав л ХААН банк диллер шалгууруулж аьах ярилцлагандаа утааг яаж бууруулах вэ? гээд асуулт ирдэг жишэ
Зочин 2021-10-29 66.181.187.221
Хэдэн мэрэгжилтэн л бн ш дээ.Гол нь гарын үсэг зурдаг хөрөнгө захиран зарцуулдаг гаруудын томилгоог хяна! Шалга! гээд байхад ! Ажлыг хийсэн дүр үзүүлнэ! гэдэг чинь энэ!
Зочин 2021-10-29 185.220.102.253
== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
зочин 2021-10-29 192.82.76.147
Энэ нөхрийг Баатарсайхан гэдэг бүлүү ,энэ нөхөр Төрийн албыг олон ч жил мэдлэг боловсролгүй,чадваргүй,цүнх баригч нараар дүүргэхэд гол үүрэг гүйцэтгэж буй бузрын хулгайч байгаа юм.Төрийн албаны зөвлөл гэдэг чинь үнэндээ бол өөрсдөө МАН -н бууный нохойнууд ш дээ.
Зочин 2021-10-29 66.181.190.128
Энэ Баатарсайхан ч билүү, хэн билээ, Төрийн албыг олон жил бузралахад их ч гар хөл нь болж яваа улаан хацарт даа.
Түр орлон 2021-10-29 66.181.186.46
Түр орлон гүйцэтгэгч гэсэн ажлаа мэдэхгүй дарга нарын хошного долоогч нарыг болиулах хэрэгтэй!
Зочин0 2021-10-29 202.126.90.110
Чингэлтэй дүүргийн засаг дарга Батсүмбэрэл гэгч этгээд болсноос хойш энэ дүүргийн ажил урагшлахаа больлоо.Тухайлбал хэвшиж тогтсон олон ажил сураг тасрав.Хорооны засаг даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч гэгч ямарч ажлын чадваргүй хүүхнүүд соошилд өөрсдийн зургаа байршуулхаас цаашгүй.Энэ нөхрийг огцруулж ажил гүйцэтгэхчадвартай хүнийг томилох цаг болжээ
Зочин 2021-10-29 217.23.5.42
Гааль?
Зочин 2021-10-29 59.153.87.162
Чингэлтэй дүүрэгт Батсүмбэрэлийн нуудгай хүүхнүүд олон байгаа . Ямао ч ажлын чадваргүй орондоо чадварыг нь шалгаж авсан юм байлгүй . тэд нарыгаа зайлуулаач ээ
зочин 2021-10-29 202.179.26.53
Тэтгэврийн нас нь аль хэдийн болсон хөгшдийг чөлөөлж, ажлын байр гаргаачээ
Зочин 2021-10-29 59.153.87.162
Хэлээ зажилсан үг зөв бичиж чадахгүй залуучуудаар яах юм бэ . Тэтгэврийн насны хуучин хүмүүс чулуу чулуу . Ажиллаж байгааг дэмжиж байна
Зочин 2021-10-29 64.119.19.64
Миний танил эдүгээ 65 настай хүн Барилга хот байгуулалтын яаманд нэлээд хэдэн жилийн өмнө ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, тэр хүн ярьдаг байсан: яаманд шинээр орж ирсэн залуухан банди нар "Ахаа та надад нэг тоот бичээд өгөөч, дүү нь таныг өдрийн хоолонд даая" гэдэг гэнэ. Зааж өгөөд ч олигтой сурдаггүй (хичээдэггүй) гэнэ. Албан тоот ч боловсруулж чадахгүй гонжоомны гол банди нар жоом мэт олширчээ!!!
УОК АНХААРМААР ‼️ 2021-10-29 202.126.89.216
📌 АНУ-д Вакцины бүрэн тунд хамрагдаагүй Төрийн Албан Хаагчидыг Ажлаас Халж арга хэмжээ авч бна. Энэ маш Зөв.
📌 Монголд мөн Вакцины бүрэн тунд хамрагдаагүй Төрийн алба хаагчидыг ажлаас халах арга хэмжээ авмаар.
Мөн Ажилгүй, Хувь Чөлөөт Иргэдтэй УОК маш сайн тулж ажиллавал (жнь: вакцины гэрчилгээ байнга нэхэх, Маскаа дандаа зүүх, Гараа угаах, Биеэ Хамгаалах, Зай барих дүрэм хэрэгжүүлэхийг шаардах) байдал сэбхийтэл өөрчлөгдөнө дөө ‼️
Зараа 2021-10-29 124.158.70.218
хүний эрүүл мэнд амь насаар ингэж ч наадахгүй, багахан галзуурмой. өвчин вакцин хийлгээгүй иргэдээс болоод тархаад байна гэдгийг шинжлэх ухаанч байдлаар нотлоод гаргаад ир л дээ. өдөр бүр л хүн нас бардаг, энэ тохиолдлыг худал мэдүүлээд байгаад хамаг учир оршиж байгаа гэх бодол тархинд чинь буудаггүй ээ, харамсалтай. харин дийлэнхи нь вакцин хийлгүүлснээс болсон бололтой гэсээр цаана чинь шинээр хорт хавдартай гэж оношлогдож буй маш олон хүн өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг захын хавдрын эмч хэлж б
Баяр 2021-10-29 66.181.186.31
Стандартын газрын хууль бус дарга Б.Билгүүгийг хөөж явуулаачээ Оюун-Эрдэнээ
GOLF 2021-10-29 64.119.23.230
TURIIN ALBANII ZUVLUL GEJ NEG DAMPUU GAZAR
зочин 2021-10-29 122.201.22.173
Баянгол дүүрэгт хууль бусаар ажлаас халах хууль бус томилгоо замбараагаа алдаж байна даа та нөхдүүд шалгалт оруулаач