Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны томилгооны зөрчлийн талаар өнөөдөр /2021.10.29/ мэдээлэл хийлээ.
Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газрын дарга Ч.БАТ-ЭРДЭНЭ:
-Төрийн албаны зөвлөл хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох ажлыг зохион байгуулж байна. Нийт 861 гомдол мэдээлэл ирсэн. Үүний 568 нь төрийн албанд хууль бус томилгоо хийсэн тухай иргэд, албан хаагчдаас гомдол ирсэн. Тус зөвлөл энэ онд 87 ажлын хэсэг байгуулж, 282 байгууллагад шалгалт явуулсан. Нийт 185 байгууллагын 519 албан хаагчтай холбоотой зөрчил илэрсэн. Үүний дийлэнх нь хууль зөрчиж томилогдсон зөрчил байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Баянгол, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг холбогдох байгууллагын зөрчлийг арилгуулсан. Төрийн албаны зөвлөлөөс энэ онд, Авилгатай тэмцэх газраас 115 байгууллагын 285 албан тушаалтантай холбоотой мэдээллийг ирүүлсэн. Үүнээс 100 албан тушаалтан төрийн албаны зөвлөлийн хууль зөрчиж хууль бусаар томилогдсон. Мөн таван аймгийн 102 байгууллагад хяналт тавьсан.
Төрийн албаны зөвлөлийн мэдээлснээр Замын Үүдийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд хууль бус томилгооны зөрчил илэрч, таван албан тушаалтанд арга хэмжээ хэмжээг авчээ. Тодруулбал, Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн мэдээллийн дагуу
- Замын Үүдийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Гэрээ эрхзүй хүний нөөц хариуцсан хэлтсийн дарга
- Ус хангамж хариуцсан мэргэжилтэн
- Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн
- Гэрээ эрхзүйн асуудал хариуцсан мэргэжилтэн
- Олон улсын гэрээ хэлцэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
Хууль бус томилгоотой холбоотой эдгээр зөрчлийг арилгасан. Улсын хэмжээнд нийт 4100 гаруй төрийн байгууллагад 205 мянган төрийн алба хаагч ажиллаж байна. Захиргааны албан хаагч багагүй хувийг эзэлж байгааг Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэв. Мөн Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн хүрээнд 1036 удирдах албан тушаалтан томилогдсон. Үүнээс төрийн захиргааны албан тушаалд 30 гаруй хувийг эзэлж байгаа аж.
Холбоотой мэдээ