"Facebook" нэрээ "Meta" болгон өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

"Facebook" нэрээ "Meta" болгон өөрчиллөө

"Facebook" нэрээ "Meta" болгон өөрчиллөө

“Facebook”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукерберг Пүрэв гаригт компанийнхаа нэрийг “Meta” болгон өөрчилснөө зарлав. Энэ нэр тус компанийн тооцооллын платформд өрсөлдөх цаашдын эрмэлзлэлийг илтгэж байна гэж шинжээчид үзжээ.

Зукерберг “Манай компани одоо “Meta” болсныг мэдэгдэхэд таатай байна” гэжээ.

Ийнхүү “Facebook” компанийн нэр “Meta” болон өөрчлөгдсөн тухай мэдээ гарсаны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны үнэ 2.75 хувиар өсч, нэгж хувьцаа нь 8.6 ам.долларт хүрчээ.

Шинэ нэршлээс үүдэн компанийн мэдээллийг ашиглах болон хуваалцах байдалд өөрчлөлт орохгүй бөгөөд компанийн бүтэц хэвээр үлдэх гэнэ. Мөн тус компани хувьцаагаа арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн “MVRS” хэмээх шинэ тэмдэгтээр арилжаалахаар болжээ.

ЭХ СУРВАЛЖ: TASS, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж