Оргилуун дарсны тухай сонирхолтой баримтууд

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Оргилуун дарсны тухай сонирхолтой баримтууд

Оргилуун дарсны тухай сонирхолтой баримтууд
  1. Оргилуун дарсыг анх санамсаргүйгээр нээсэн.
  • Оргилуун дарсыг бусдаас ялгаруулдаг зүйл бол яахын аргагүй хөөсрөлт юм. Та үүнийг анх Францад санамсаргүйгээр нээсэн гэдгийг мэдэх үү? Энэ бүс нутаг нь цаг агаарын хувьд сэрүүн, уулархаг газар нутагтай, шохойлог хөрстэй байдаг. Тухайн бүсэд тариалсан усан үзмийг эрт хурааж дарс хийтэл гэнэт, төсөөлж байгаагүйгээр их хөөстэй хүчиллэг амттай байв. 1600 оны орчимд Францын дарс үйлдвэрлэгчид илүү чихэр нэмж хөөсөрхөг байдлыг нь таашаан одоогын оргилуун дарсны үндэс үүсэх суурь нь тавигджээ.
  1. Оргилуун дарсыг одоогын тансаг хэрэглээ болоход нөлөөлсөн хатагтай
  • 1805 онд 27 насандаа бэлэвсэрсэн Madame Clicquot нь хадам аавынхаа дарсны бизнес-ыг өвлөж авснаар оргилуун дарс хийх технологи-г сайжруулж, оргилуун дарсыг нэр хүндтэй, алдартай болгоход ихээхэн хувь нэмрээ оруулсан юм. Madame Clicquot нь тухайн үеийн Францын язгууртны хүрээлэлд өөрийн үйлдвэрлэсэн оргилуун дарсыг нэвтрүүлж язгууртнууд л хэрэглэдэг дээд зэргийн хэрэглээ болгож чадсан юм.
  1. Оргилуун дарсны нэр төрлүүд нь тухайн үйлдвэрлэсэн бүс нутгаараа нэрлэгддэг
  • Оргилуун дарс гэдэг нь нийт хөөсөрдөг дарс бүхнийг хамарсан ерөнхий нэршил юм. Тухайн бүс нутгаасаа хамаарч амт, хөөсрөл нь олон төрөл байдаг. Зарим орнууд оргилуун дарсанд нэр өгөх болон чанар дээр өндөр шалгуур, заалт тавьдаг. Champagne нэрийг авахын тулд зөвхөн Франц-ын зүүн хойд бүсийн тус нэртэй бүсэд хийгдсэн байх ёстой. Францын бусад бүсийн оргилуун дарсыг “crémant” гэж нэрлэдэг. Энэ нь бусад орнуудад ч мөн адил хойд Спайн-ы оргилуун дарсыг “cava”, Итали оргилуун дарсыг “prosecco” гэдэг.

Та дэлхийн No.1 оргилуун дарс Freixenet (Фрейжэнэт) –ыг  www.premiumtaste.mn хаягаар зочилж гэртээ хүргүүлээд аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж