Эрээний Covid-19-ийн халдварын тоо 17 болж нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Эрээний Covid-19-ийн халдварын тоо 17 болж нэмэгджээ

Эрээний Covid-19-ийн халдварын тоо 17 болж нэмэгджээ
"Ньюс" агентлаг хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа" агентлагийн Улаанбаатар дахь салбараас авсан Өвөр Монгол дахь Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх албан ёсны тоо баримтыг хүргэж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах оронд (ӨЗО) Covid-19-ийн халдварын тохиолдлын тоо 19-өөр нэмэгджээ. Ингэснээр Covid-19-ийн халдварын тархалтын одоогийн давлагаа энэ сарын дундуур эхэлснээс хойш халдвар авсан нийт хүний тоо 136 болоод байна.

Сүүлд бүртгэгдсэн 19 тохиолдлын нэг нь Шилийн гол аймгийн Эрээн хотод бүртгэгдсэн бол 18 нь Алшаа аймгийн Эзнээ хошуунд бүртгэгджээ. Эрээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 17 болоод байна.

Харин Эзнээ хошуунд одоогоор Covid-19-ийн халдварын нийт 114 тохиолдол бүртгэгдсэн. Эзнээ хошуу нь Монгол Улстай хиллэдэг бөгөөд Монгол-Хятадын нүүрс тээврийн гол гарцуудын нэг Сэхээ боомт тус хошууны нутаг дэвсгэрт байдаг. Covid-19-ийн тархалтын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Эзнээ хошуунд 9400 гаруй жуулчин гацаад байсан бөгөөд тэдний эхний ээлж болох 2400 орчим хүнийг өчигдөр нутаг руу нь буцаасан байна.

Эзнээ хошуу нь оршин суугчдаа нийт таван удаа бүх нийтийн PCR-ын шинжилгээнд хамруулаад байна. Цар тахлын голомтод ажиллаж буй хүмүүс, тухайлбал эмч, цагдаа нараас өдөр бүр шинжилгээ авч байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж