Б.Чинзориг ДАШТ-ий хоёр дахь ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Б.Чинзориг ДАШТ-ий хоёр дахь ялалтаа авлаа

Б.Чинзориг ДАШТ-ий хоёр дахь ялалтаа авлаа

"AIBA" буюу Олон улсын сонирхогчийн боксын холбооны насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын нийслэл Белград хотноо үргэлжилж байна. Б.Чинзориг өчигдөр/2021.10.28/ хоёр дахь тулаанаа Италийн Винсензо Мангиасапретэй хийж, 5-0 гэсэн илт давуу яллаа. Тэрбээр шөвгийн 16-д Мексикийн Марко Эрнандезтэй тулалдах болно.

Бусад тамирчдын тухайд,

  • 63.5 кг-ын жинд Б.Мишээлт эхний тулаанаа Грекийн тамирчин Василейос Макригианнистай хийж, 5-0 гэсэн харьцаатай ялсан. Тэрбээр дараагийн шатандаа Тайванийн Лаи Чү-Энтэй тулалдана.
  • 48 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ Непалийн Рабин Тапаг 60 кг-д О.Тулга Тринидад, Тобаго улсын тамирчин Доннел Филипийг тус тус ялж, дараагийн шатандаа шалгарчээ..
  • 54 кг-ын жинд Э.Баярсайхан болон 71 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ нар өнөөдөр тулаанууд хийнэ. Э.Баярсайхан эхний тулаанаа Тайландын боксчин Патипан Утаидатай хийх бол О.Бямба-Эрдэнэ эхний шатандаа гоц мөргөсөн юм.
  • 51 кг-ын жинд өрсөлдсөн Х.Энхмандах, 57 кг-ын жинд өрсөлдсөн Х.Энх-Амар нар тэмцээнээ өндөрлүүлсэн бол гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Covid-19 авсан тул эх орондоо эргэн ирсэн
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж