Танилц: Эмнэлгийн дарга нарын ХОМ

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Танилц: Эмнэлгийн дарга нарын ХОМ

Танилц: Эмнэлгийн дарга нарын ХОМ

Улсын томоохон эмнэлгийн дарга нарын 2020 оны ХОМ-ийг хүргэж байна.


Б.Хишигжаргал нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлын албан тушаалд 2020 оны есдүгээр сарын 8-нд томилогдож байв. Түүний жилийн орлого 32 сая төгрөг бол гэр бүлийн орлого гурван  сая төгрөг. Амины орон сууц, зуслангийн байшин байхгүй. Харин нийтийн орон сууц, хашаа байшин, авто гражтай эдгээр нь нийтдээ  405 сая төгрөг. Жийп болон туулах чадвар өндөр, "Toyota Kluger" автомашинаа 55 сая төгрөгөөр үнэлжээ. Түүнчлэн 100 сая төгрөгийн  үнэт эдлэл, 17 сая төгрөгийн хадгаламж,  20 сая төгрөгийн авлага,  79 сая төгрөгийн зээлтэй аж. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг. 

АВЛАГА, ЗЭЭЛГҮЙ ДАРГА

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Я.Амаржаргалын жилийн орлого 2019 онд 148 сая төгрөг байсан бол 2020 онд 57 сая төгрөг болж буурчээ. Гэр бүлийн орлого 80 сая. Хоёр нийтийн орон сууц,  зуслангийн байшинтай эдгээр нь 298 сая төгрөг. Тээврийн хэрэгслийн хувьд 78 сая төгрөгөөр үнэлэгдэх  жийп болон туулах чадвар өндөр, "Toyota Highlander", суудлын жижиг машин,"Toyota Camry" зэрэг хоёр автомашинтай. Засгийн газрын 513 ширхэг хувьцаа эзэмшдэг, 20 сая төгрөгийн хадгаламжтай. Гадаадын банкинд хадгаламжгүй, авлага, зээлгүй гэжээ. 

Түүний хувьд Эрүүл мэндийн яаманд 2005 оноос хойш ажилласан бөгөөд 2019 оны аравдугаар сараас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. Улмаар  2021 оны хоёрдугаар сард Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлын албан тушаалд томилогдсон.

ЮМ, ЮМТАЙ ДАРГА

Гуравдугаар төв Эмнэлгийн даргаар  Ц.Төмөр-Очирыг 2020 онд томилсон. Түүний жилийн  орлого 34 сая, гэр бүлийн орлого 64 сая төгрөг.  Олсон орлогыг нь 2019 онтой харьцуулахад 24 сая төгрөгөөр буурчээ. Харин гэр бүлийн орлого  нь найман сая төгрөгөөр нэмэгдэн 64 сая төгрөг болжээ. 

Гурван нийтийн орон сууц,  зуслангийн байшин, авто зогсоол, авто гражтай эдгээрийн  нийт үнэлгээ нь 559 сая төгрөг. Суудлын жижиг "Toyota, Corolla runx" автомашинаа  100 сая төгрөгөөр үнэлжээ. Түүнчлэн 185 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван газар, 160 сая төгрөгийн зээл,  35 сая төгрөгийн үнэт эдлэл, 26 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд өмнөх оноос хадгаламж нь арван сая төгрөгөөр буурчээ. Мөн "Эрдэнэс таван толгой" ХК-д хувьцаа эзэмшдэг аж. 

34 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭХ МАЛТАЙ ДАРГА

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал  Э.Галбадрахын  жилийн орлого нь  26 сая төгрөг. Гэр бүлийн орлого нь 2019 онтой харьцуулахад 102 сая төгрөгөөр буурч 57 сая  төгрөг болжээ.   Хоёр нийтийн орон сууцаа 170 сая төгрөгөөр  үнэлсэн байна. Жийп болон туулах чадвар өндөр, "Toyota Prado" суудлын жижиг машин, "Lexus, HS 200" зэрэг хоёр автомашинтай. Эдгээр нь  69 сая төгрөг.  34 сая төгрөгөөр үнэлэгдэх  хоёр хурдан удмын адуу, найман  үхэр, 80 хонь,  95 ямаатай. 18 сая төгрөгийн үнэт эдлэл, 72 сая төгрөгийн хадгаламж, 84 сая төгрөгийн зээлтэй. 

ХУВЬЦААНД ДУРТАЙ ДАРГА

Өнгөрсөн есдүгээр сард ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар  Ц.Билэгтсайханыг томилсон.  Түүний жилийн орлого 21 сая төгрөг, гэр бүлийн жилийн орлого 28 сая төгрөг. 45 сая төгрөгийн хадгаламжтай, 261 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр ширхэг орон сууц, нэг зуслангийн байшинтай.  Тэрбээр АУҮИС-ийг түшиглэн байгуулсан “Нано мед” эмнэлгийг 100 хувь эзэмшдэг. Мөн үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Гарааны дерма лаб” ХХК-ийн 12 хувийг, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “БСЖ био тех” ХХК-ийн 33 хувийг тус, тус эзэмшдэг. Ц.Билэгтсайхан нь  2020 оны оны гуравдугаар сард Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирлаар томилогдон ажиллаж байжээ. 

БАЯН ДАРГА

Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүүгийн  жилийн орлого 31 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 148 сая төгрөг. 2019 онтой харьцуулахад түүний жилийн орлого 10 саяар, гэр бүлийн орлого 62 сая төгрөгөөр өссөн байна. Тэрбээр дотоодын банкинд  68 сая төгрөгийн хадгаламжтай бол гадаадын банкинд ч бас чамгүй хадгаламжтай. Гурван нийтийн орон сууц, авто зогсоол, гражаа  568 сая төгрөгөөр үнэлжээ. Суудлын жижиг машин "Nissan Juke" автомашин нь 15 сая төгрөгийн үнэтэй. Түүний хувьд бусад эмнэлгийн  дарга нараас хөрөнгөөрөө толгой цохиж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж