Япон улсад нисдэг дугуй бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Япон улсад нисдэг дугуй бүтээжээ

Япон улсад нисдэг дугуй бүтээжээ

Японы электроникийн аварга “Mitsubishi”-ийн дэмжлэгтэй “ALI Technologies” компани “Xturismo” гэх нисдэг дугуйг Лхагва гаригт цөөн тоогоор худалдаанд гаргалаа. Одоогоор 680 мянган ам.долларын үнэтэй уг нисдэг дугуй жолооч нарын сонирхлыг хэр татах нь тодорхойгүй байна.

“ALI Technologies”-ийн мэдээлснээр энэ дугуй нэг цэнэглэлтээр 100 км/цаг хурдтайгаар 40 минут хүртэлх хугацаанд нисэх чадвартай аж. Тус компани ирэх 2022 оны дундуур 300 кг жинтэй, ердийн хөдөлгүүр, батерейгаар ажилладаг өөр нэг дугуй үйлдвэрлэхээр зорьж байгаа аж.

“Авто тээврийн хэрэгсэл өнөөдрийг хүртэл газраар эсвэл агаараар зорчих гэсэн ганцхан сонголттой байж ирсэн. Тиймээс бид тээврийн хөдөлгөөний хэлбэрт шинэчлэл хийхээр шийдсэн" гэж “ALI Technologies”-ийн гүйцэтгэх захирал Дайсуке Катано хэлжээ.

13.5 сая оршин суугчтай Токио хотын хувьд тээврийн хэрэгслийн хэт ачаалал том асуудал байдаг. Гэвч Японы одоогийн хууль тогтоомжоор хөл хөдөлгөөн ихтэй зам дээгүүр нисдэг дугуйгаар зорчих боломжгүй тул аврах багийнхан ажлын шаардлагаар уг дугуйг ашиглаж болно гэж үзжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж