Хуриманд оролцох дуртай Хэнкс ээлжит хосыг баярлуулав

Хуучирсан мэдээ: 2021.10.29-нд нийтлэгдсэн

Хуриманд оролцох дуртай Хэнкс ээлжит хосыг баярлуулав

Хуриманд оролцох дуртай Хэнкс ээлжит хосыг баярлуулав

Дисиембре, Ташиа Фаррис нар хуримынхаа өдрөөр гэр бүл, найз нөхдөөсөө гадна Оскарын шагналт жүжигчин Том Хэнкстэй цагийг хөгжилдөн өнгөрүүлжээ. Тодруулбал, залуу хос аравдугаар сарын 22-ны өдөр хуримаа хийчихээд Санта Моника эрэг дээр очиж зургаа татуулах мөчид Хэнкс ирж, баяр хүргэсэн байна.

Дисиембре Фаррис “Today”-д өгсөн ярилцлагадаа "Бидний хувьд ердийнхөөр өрнөж байсан амьдралд Том Хэнкс гэнэт орж ирсэн нь үнэхээр цочирдом байсан. Бидний баярын хамгийн том бэлэг байлаа" гэжээ. Хосын хэлснээр Хэнкс тэдэнтэй таван минут орчим ярилцаж, бүр зургаа даруулахыг санал болгосон гэнэ.

Ийнхүү Хэнкс, шинэхэн хуримласан хос болон тэдний нэг настай хүүтэй  хамт зургаа даруулжээ. Хосын нэг Ташиа Фаррис "Хэнкс биднийг олонтаа магтаж, үзэсгэлэнтэй харагдаж байгааг хэлж байсан. Бас бидэнд хайрын зөвлөгөө өгч байсан нь эгэл жирийн хүн шиг сэтгэгдлийг төрүүлсэн” гэжээ.

Энэ нь Хэнкс хуримын үдэшлэгт урилгагүй зочноор оролцсон анхны тохиолдол биш юм. Тэрбээр 2016 онд Нью Йорк хотын “Central Park”-д хуримлаж буй хосууд дээр очиж, хамтдаа зургаа даруулжээ. Мөн 2018 онд Хэнкс санамсаргүй тааралдсан Алабамагийн хосын хуримын урилгыг хүлээн авч гайхшруулж байв.

ЭХ СУРВАЛЖ: TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж