"Спутник-V" вакциныг тойрсон элдэв асуудлууд | News.MN

"Спутник-V" вакциныг тойрсон элдэв асуудлууд

"Спутник-V" вакциныг тойрсон элдэв асуудлууд

"Спутник-V" вакциныг тойрсон элдэв асуудлууд

Ньюс агентлаг Спутник-V вакцины талаар олон улсад өрнөж буй үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


"СПУТНИК-V"-ИЙГ ТОМУУГИЙН ВАКЦИНТАЙ ХАМТ ТАРЬЖ БАЙНА

Оросын эрүүл мэндийн яамнаас "Спутник-V" болон томуугийн вакциныг хамтад нь хэрэглэх зөвшөөрлийг олгожээ. Ингэхдээ вакциныг хэрэглэх зааврыг өөрчилсөн байна. Судалгаагаар хоёр вакциныг нэгэн зэрэг тарихад аль алиных нь үйлчлэл, үр дүн буурахгүй байгааг Оросын эрүүл мэндийн яамнаас мэдээлснийг Тасс агентлаг онцолжээ. Цар тахал болон томуугийн вакциныг зэрэг тарихдаа хоёр гаранд тарьж байгаа аж. Өвчний тархалт, микробиологи судлах үндэсний судалгааны Гамалей институтийн эрдэмтэд "Спутник-V" вакциныг хүний аденовирус дээр суурилан гарган авсан юм.

Одоогоор Оросын вакциныг дэлхийн 70 гаруй орон дотооддоо цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад ашиглах зөвшөөрөл гаргаад буй.

ДЭМБ "СПУТНИК-V" ВАКЦИНЫГ ДАХИН СУДАЛЖ ЭХЭЛЖЭЭ

ОХУ-аас "Спутник-V" вакциныг яаралтай хэрэглээний горимоор хүлээн зөвшөөрүүлэх хүсэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад гаргасан. Гэвч вакцины зарим мэдээлэл дутуу, хуулийн үйл явц хүлээгдэж буй гэх шалтгаанаар  ДЭМБ-аас өнөөдрийг хүртэл зөвшөөрөл олгоогүй байна. ДЭМБ-ын даргын орлогчийн мэдээлснээр "Спутник-V" вакцины мэдээлэл бүрэн биш байгаа ч судлах үйл явцыг дахин эхлүүлсэн бөгөөд ОХУ дахь үйлдвэрүүдэд дахин шалгалт хийхээ мэдэгджээ. Түүний мэдэгдлээс харвал ДЭМБ нь "Спутник-V" вакцинд зөвшөөрөл олгох үйл явцад идэвхтэй хамтран ажиллаж байгаа аж.

Оросын шууд хөрөнгө оруулалтын сан, Гамалей институтийн хамтарсан мэдэгдэлд дурдсанаар “Спутник-V” вакцины дараа гаргасан “Sputnik Light” нь цар тахлын илүү хөнөөлт дельта хувилбарын эсрэг 70 хувь хамгаалж байгааг дурджээ. Харин ДЭМБ-аас аравдугаар сарын 5-нд мэдээлэхдээ “Спутник-V” болон бусад вакцинд зөвшөөрөл олгохын өмнө өөр өөр үйлдвэрүүдэд шалгалт хийж, мэдээллийг бүрэн авч хянах ёстой гэжээ.

Гэсэн ч хараахан "Спутник- V" вакцины талаар хэлэлцэх хурал товлогдоогүй байна. Харин ирэх сард Энэтхэгийн Бхарат биотехнологийн үйлдвэрийн гаргасан авсан вакциныг хэлэлцэхээр товлосон байна.

Харин ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайль Мурашко хэлэхдээ вакцины зөвшөөрөл саатсан нь удирдлагын асуудал ДЭМБ-ын шийдвэр гаргах үйл явцыг удаашруулж байна хэмээжээ. ОХУ-ын талаас вакцины зөвшөөрлийг түргэн гаргуулахаар ДЭМБ-ыг шахаж байгаа нь дэлхийн олон оронд тус “Спутник-V”-ийг хэдийнэ хэрэглэж байгаатай холбоотой. Түүнчлэн Оросын иргэдийн дунд вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал шаардлагатай байгаа юм.

ОХУ-ын хүн амын гуравны нэг нь л вакцинд хамрагдсан, дархлаажуулалтын явц удаашралтай буйгаас өдөрт бүртгэгдэх нас баралт өндөр, халдварын тоо өссөөр байгаа юм. Тухайлбал, энэ сарын дундуур ОХУ-д хоногт бүртгэгдэх нас баралт 1000 давсан.

ОХУ-ААС КОВАКС ХӨТӨЛБӨРТ 300 САЯ ХҮН ТУН ВАКЦИН ХАНДИВЛАНА

ДЭМБ-аас "Спутник-V" -д зөвшөөрөл олговол ОХУ-аас НҮБ болон Ковакс хөтөлбөрт олон сая тун вакцин хандивлахаар төлөвлөснөө мэдэгджээ. ОХУ-ын талаас жилд 200-300 сая хүн тун вакциныг Ковакс хөтөлбөрт нийлүүлэх боломжтой гэж мэдээлжээ. ОХУ нь энэ оны сүүл гэхэд вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлаа жилд 700 сая хүн тун хүргэж нэмэгдүүлэх аж. Үйлдвэрлэлийн 50 хувийг гадаадын орнуудтай хамтын ажиллагааны хүрээнд 10 гаруй орны 20 гаруй үйлдвэрээс ирэхээр тооцжээ. Тухайлбал, энэ сард Өмнөд Солонгосын нэг үйлдвэрт "Спутник-V"  үйлдвэрлэхээр гэрээ байгуулсан байна.

Одоогийн байдлаар ДЭМБ-аас "Файзер", "АстраЗенека", "Жонсон & Жонсон", "Модерна", "Синовак", "Синофарм" зэрэг вакцинуудад зөвшөөрөл олгосон байгаа.

Өнөөдрийг хүртэл ДЭМБ долоон вакцинд зөвшөөрөл олгосон бол 13 вакцины материалыг хүлээн авч хянаж байна.

СПУТНИК-V ТАРИУЛСАН БОЛ АНУ ТЭРГҮҮТЭЙ ОЛОН ОРОНД НЭВТРЭХ БОЛОМЖГҮЙ БОЛНО

Хэрэв ДЭМБ-аас "Спутник-V" вакцинд зөвшөөрөл олгохгүй удсаар байвал тус вакциныг хийлгэсэн хүмүүс АНУ, Шенгений бүс зэрэг олон оронд нэвтрэх боломж байна. Тухайлбал, АНУ-ын захиргаанаас олон улсын аялагчдыг цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан баримтыг шаардах журам боловсруулснаа мэдэгдсэн.

Журмын дагуу ирэх арваннэгдүгээр сарын 8-наас хойш гадаадын аялагчид вакцинжуулалтад хамрагдсан баримтыг үзүүлж нисэх онгоцонд суух аж. Ингэхдээ ДЭМБ-аас зөвшөөрсөн вакциныг тариулсан байх шаардлагыг тавьж байна.

Албаны мэдэгдэлд дурдсанаар вакцин нь АНУ-ын хүнс эмийн хяналтын газраас зөвшөөрсөн, ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэх заалтад багтсан байх ёстой аж. Түүнчлэн маш цөөн тохиолдолд буюу 18-аас доош насны хүүхэд, вакцины хүрэлцээ муугаас шалтгаалан хүн амынх нь 10 хувиас багагүй хувь нь вакцинд хамрагдсан орны аялагчдыг “харж үзэх” гэнэ. Цар тахлын халдварын эсрэг гаргасан АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын байгууллагын зөвлөмжид авиа компаниуд олон улсын аялагчдаас вакцинжуулалтын талаар үнэн бодит, баталгаатай баримтыг шаардахыг зааварчилжээ.

Үүний зэрэгцээ Европын холбооны нэг сая орчим иргэн арваннэгдүгээр сарын 8-аас хойш АНУ-руу зорчих эрхгүй болж мэдэхээр байна.

Учир нь АНУ нь арваннэгдүгээр сарын 8-нд Их Британи, Ирланд, Шенгений бүсийн 26 улс зэрэг нийт 33 оронд хилээ нээнэ. Ингэхдээ дээр дурдсан вакцины шаардлагыг тавих юм.

Европын холбооны хоёр орон буюу Унгар, Словак улсууд "Спутник-V" вакциныг дотооддоо хэрэглэхээр зөвшөөрсөн. Улмаар Унгарын засгийн газраас хоёр сая тун "Спутник-V" вакцин худалдан авсны 1.8 саяыг,  Словак  200 мянган тунг авснаас 37 мянгыг нь  хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, Унгарын 903 мянга гаруй хүн, Словакийн 18 мянган хүн "Спутник-V" вакцины бүрэн тун тариулсан гэсэн үг. Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сарын байрдлаар Италийн 15 мянган иргэн ажлын шаардлагаар тус вакциныг тариулсан гэх мэдээлэл бий.

Европын жижиг орнууд насанд хүрсэн хүн амынхаа 70 гаруй хувийг дархлаажуулсан байхад дэлхийн анхны цар тахлын эсрэг вакциныг гаргасан авсан ОХУ-д ердөө 43 сая хүн орчим хүн вакцинд хамрагдсан байгаа нь анхаарал татаж байна.

Европын агентлагаас цар тахлын вакцинд хяналт шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлүүлсэн ч "Спутник-V"-д зөвшөөрөл олгоогүй байгаа. Гэхдээ ирэх оны эхний хагаст вакцины зөвшөөрлийг шийдвэрлэхээ мэдэгджээ.

ОХУ-д цар тахлын халдвар нэмэгдсэнээр Москва хотноо хэсэгчилэн хөл хорио тогтоож, орон даяар аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 7-ны хооронд ажлын байруудыг долоон хоногийн хугацаанд хаасан. ОХУ нь 2020 оны наймдугаар сард дэлхийд анх удаа цар тахлын вакцин гарган авснаа зарласан. Улмаар ОХУ-д өдгөө Спутник-V болон өөр дотоодын үйлдвэрийн гурван вакцинаар дархлаажуулалтыг үргэлжлүүлж буй. Хэдийгээр вакцинжуулалтын идэвх муу байгаа ч Ерөнхийлөгч Владимир Путин дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр явуулсан хэвээр байна гэж мэдэгджээ.

ОРОСУУД БАРУУНЫ ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭР СЕРБИЙГ ЗОРИХ БОЛЖЭЭ

Барууны орнуудад үйлдвэрлэсэн вакциныг хийлгэхийн тулд Оросын зарим иргэд Серби улсыг зорих болжээ. Серби нь Европын холбооны гишүүн биш боловч вакцины сонголтыг чөлөөтэй байлгаж буй учир оросууд ихээр зорьж байгаа аж. Түүнчлэн оросууд Балканы хойгийн холбоотон тус орон руу визгүй зорчдог нь давуу тал болжээ.

Улмаар Сербийн аяллын компаниуд 300-700 ам.долларын вакцины багцыг санал болгож оросуудыг татсанаар Белград хот жуулчдын хөлд дарагдсан байна.

“Бид дэлхий даяар чөлөөтэй аялахын тулд "Файзер" вакцин хийлгэсэн” хэмээн Оросын иргэн 54 настай Надежда Павлова өнгөрсөн долоо хоногт тариулснаа ярьжээ. Мөн түүний нөхөр 55 настай Виталий Павлов “Бид цөөн хэдэн орон биш бүх дэлхийн хаалгыг нээхийн тулд ийм сонголт хийлээ” гэв.

Серби нь "Файзер", "АстраЗенека", "Синофарм", "Спутник" зэрэг дөрвөн төрлийн вакциныг иргэддээ санал болгож буй цөөн хэдэн орны нэг юм. Сербийн засгийн газрын мэдээллээр тус улсад 160 мянга гаруй гадаадын иргэн цар тахлын эсрэг вакцинд хамрагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-29 66.181.182.93

Orosuud oorsdoo hiilgehgyi bga sh de. Bolomjtoi n gadaad yawj baruuny vaktsyn hiilgej bna. Vaktsynnyi turism genyy

Avatar

эмч 2021-10-29 150.129.140.184

Sputnik hiilgesen orosuud boon boonooroo haldvar avaad uheed suid bolj bna, sputnikiig orosuud ni hurtel aigaad hiilgehgui, putinii hor gej nerlej bna geneeee. Manaid ch adilhan sputnik hiilgesen darga naraas Ub tomor zamiin darga, sansriin nisgegch maani geed okon hun haldvar avaad tengert devsheed bna

Avatar

Зочин 2021-10-29 66.181.182.101

Явж явж Астразеника шиг сайн хамгаалж бгаа вакцин мунхаг миний бодоход одоогоор алга.
Нөгөө сайн сайн гээд байсан Спутник хийлгэсэн залуу хүмүүс хүртэл тусаад л бна. Ер нь Ах ах гэж долоох шахам болдог Мнголчуудыг цаасан малгай өмсгөж ДЭМБ зөвшөөрөөгүй туршилтын шатанд яваа вакцинаа Үхэр дүү нартаа яахыг хь үзсэн юм бишүү дээ.

Avatar

Зочин 2021-10-29 66.181.182.101

Спутник сайн л гээд байсан. Хийлгэсэн хүмүүс өчнөөнөөрөө халдвар авсан бна. Жишээ нь Бор-Өндөрт.

Avatar

Зочин 2021-10-29 59.153.113.33

СПУТНИК САЙН ГЭДЭГИЙГ БИ МЭДЭРСЭН .

Avatar

Zochin 2021-10-29 202.9.46.10

Yamartai ch tsar tahal mun bish ch bai,sain vac mun bish ch bai homroglood alban hycheer hiij bgag bol esergyytsnee.hyyhded hiine gevel alaltsnaa

Avatar

Оросыг үнэнээс хамгаалах гэж ядах юм 2021-10-29 172.58.227.22

Монгол хүнүү оросын троллууд байдаг юм уу

Avatar

Зочин 2021-10-29 66.181.181.215

ОРСЫН ТРОЛЛУУД БАЙДАГ ЮМАА,,,,УДАХГҮЙ ЧАМАЙГ Х У Ж А А Э Р Л И Й З ГЭЭД ХАРААГААД ОРООД ИРНЭ,,,

Avatar

Зочин 2021-10-29 202.9.47.6

муу хар царайт чинь орос вакциныг хойшлуулаад оорийн энэтхэг вакциныг хэлэлцэхээр болсон бна

Avatar

Зочин 2021-10-29 192.82.73.250

Спутник вакцин бүх үзүүлэлтээрээ шаардлага хангасан нь шат шатны сорилтуудаар нотлогдсон.энэ тал дээр асуудалгүй, харин энэ вакцины үйлдвэрлэгч олон.20 шахам үйлдвэрт үйлвэрлэж байгаа нь ДЭМБ-ээс зөвшөөрөл гаргахад саад болоод байна л гэж яриад байсан даа.Харин ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцин тариулсан иргэдийг л зарим орон хилээр нэвтрүүлэх боллоо гэдэг ч зарим вакцин үйлдвэрлэчид давуу эрх олгох ашиг сонирхолын л асуудал б**х даа

Avatar

Зочин 2021-10-29 202.131.245.243

PSR шинжилгээ өгсөн бол оруулж л байгаа шүү дээ. Спутник хийлгэсэн бол оруулахгүй гэсэн юм байхгүй шүү дээ.

Avatar

Зочин 2021-10-29 185.232.21.218

Бичиж байгаа зүйлдээ төөрчихжээ. АНУ, Шенгенийн орнуудад нэвтрэх боломжгүй гэчихээд одоо нэвтрэх боломжтой, ДЭМБ-д бүртгүүлбэл АНУ нэвтрүүлнэ ч гэх шиг. Хариуцлагатай бай, улс орныг бусниулагч сэтгүүлчидэээ.

Avatar

СПУТНИК ТАРИУЛСАН ХҮН 2021-10-29 103.26.194.237

Спутник үнэхээр сайн вакцин байна лээ. 2 тун Спутник мөнгөө төлж тариулсан. Эргэн тойронд цар тахал дундуур бөөн халдвартай хүмүүс дунд л явж байна. Бидний хэсэг нөхдийг лав маш сайн хамгаалж байна. Сайн вакцин тариулсан учраас өвдөхгүй ар гэрээ тэжээж явна. Оросын эрдэмтэд, Ард түмэнд баярлалаа.

Avatar

Зочин 2021-10-29 66.181.181.215

ЖИНХЭНЭ ОРСЫН ЭЛЧИНГИЙН ТРОЛЛ ЭНД ГҮЙЖ ЯВНА,,,,,СЭТГЭГДЭЛ БИЧСЭН НЬ ЯГ ОРОС ШКОЛТОЙ, СУРТАЛ УХУУЛГА ШИГ, ЯМАРЧ АЛДААГҮЙ. ЦЭГЦТЭЙ .УЯНГЫН ХАЛИЛТТАЙ,,,, САНСИЛК ШАМПУНЫ РЕКЛАМ ШИГ

Avatar

Зочин 2021-10-29 202.131.245.243

Манай дарга нар гэр бүлээрээ Спутник хийлгэснийг бодоход их л сайн вакцин байх нь дээ.

Avatar

Зочин 2021-10-29 66.181.181.215

ХАМГИЙН ИНЭЭДТЭЙ ОНИГОО БОЛ ДАРГЫН ЯРЬСАН ОНИГОО,,,,ГЭДЭГ ШИГ ХАМГИЙН САЙН ВАКЦИН ДАРГЫН ТАРИУЛСАН ВАКЦИН БАЙНА ГЭЖ БАЙГАА БОЛ ЧИ ДАРГЫН Б Ө Г С ДОЛООГЧ ЮМ БАЙНА КККККККК

Avatar

Зочин 2021-10-29 66.181.181.215

АЗГҮЙ ГАР ДАРГАА ДУУРАЙГААД СПУТНИК ХИЙЛГЭЭГҮЙ АСТРАЗЕНИКА ТАРИУЛЧИХААД ХАРАМСААД БАЙГАА ЮМУУ ккккк

4 0
Avatar

Zochin 2021-10-29 192.82.88.69

Чи халдарт өртөхгүйч тээгч болж байгаагаа мэдэж байна уу мал минь чамшиг ийм хогын лаларуудаас болж халдвар буурахгүй байгаам

Avatar

Zochin 2021-10-29 202.9.46.10

Tand taarch tohirood sain yavaa bol boljdee.70hol garsan ah egch2 maani bas hiilgeed,egch nuhur hyyhdyyd hool tseverlegee geed sembiigeed,ah 2,3honog sulidaad busdaar gaigyi l gesen.bi ch bayartai l bn. Geleech sputnik gaj nuluugyi,yhelgyi vac geed het duviilguj bgatai sanal niilehgyi.byh vactai adil bgaa.orsuud dotroo medeellee soliltsoj bga,alban yosoor yarigdaj neelttei bolgohgyi l bga bolohoos.

Avatar

Зочин 2021-10-29 66.181.181.215

,,, ПУТИН ӨӨРӨӨ ХУЛХИ,,,,ПУТИН ФАИЗЕР ТАРИУЛСАН БАЙХ МАГАДЛАЛ 100 ХУВЬ,,,,,ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЖИЛТЫН ДИЙЛЭНХИЙГ АНУ ХИЙДЭГ,,,,,МОНГОЛД АНУЫН МЯНГАНЫ ХӨГЖИЛИЙН САН МАШ ИХ ТУСЛАМЖ ӨГЧ БАЙНА,,,,УСАА ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИХ ХӨРӨНГӨ ГАРГАЖ ӨГЛӨӨ,,,,,ПУТИНЫ ОРОС БҮХ ТАЛААРАА БҮХ ХӨРШДӨӨ ГАЙ ГАМШИГ ТАРЬСАН ФАШИЗМ БОЛСОН,,,

Avatar

sdaf 2021-10-29 202.21.108.230

шаардлага тавьж байгаа ДЭМБ буруу юу,
шаардлага хангасан мэдээллээ өгч чадахгүй ОХУ буруу юу?

Avatar

Zochin 2021-10-29 202.9.46.10

Ter byr ta bidnii tolgoi hyrehgyi yanz byriin uchir shaltgaan ih bg bhoo.alivaa zyil 2 taltai..

Avatar

Зочин 2021-10-29 202.9.46.238

Дампуу оросууд ер нь хэзээний хулгайч.

Avatar

Зочин 2021-10-29 202.126.88.213

БУШУУ ТУУЛАЙ БОРВИНДОО БААСТАЙ, КАПИТАЛИЗМЫГ АЛГАСЧ СОЦИАЛИЗМ ГЭЭД АЛДАА ГАРГАЖ ХАНАХГҮЙ ЮМ МОНГОЛ ОРОС ХОЁР. ЗҮГЭЭР Л БҮХ ЮМАА НОМ ДҮРМЭЭР НЬ ЯПОН ГЕРМАНУУД ШИГ ЯС ЗА ГЭВЭЛ ЁОГҮЙ ГЭДЭГ ШИГ ХИЙЧИХГҮЙ. ХАМГИЙН ХУЛХИ ХЯТАДУУД ХҮРТЭЛ 50-70 ХАН ХУВЬТАЙ СИНОВАКФАРМУУДАА ЗӨВШӨӨРҮҮЛЧИХЭЭД БАЙХАД СПУТНИК ИЛҮҮ НЬ ОЙЛГОМЖТОЙ Л БАЙГАА. АДИЛХАН АСТРА НЬ АЛЬ ЭРТ ЗӨВШӨӨРӨГДӨӨД БАЙХАД ИЖИЛ АРГА ТЕХНОЛОГИЙН СПУТНИК БОЛОХ Л БАЙСАН. ЯАРУУ САНДРУУ БАЙХ ИЙМ Л ХОР УРШИГТАЙ. ЮМЫГ ЯС НОМ ДҮРМЭЭР НЬ ЯГШТАЛ НЯМБАЙ ЧАНАР

Avatar

Зочин 2021-10-29 66.181.181.215

ЗӨВ ДҮГНЭЛТ БАЙНА ҮНЭН ШҮҮ

Avatar

Зочин 2021-10-29 192.82.70.33

Энэ тахал монголд их сургамжтай юм боллоо шүү! ОХУ 1 сая тун өгнө гэснээ Баттулга нэр дэвшихээ больсон чинь сураг тасарсан.Спутник вакцинийг ДЭМБ хориогүй орос протоколоо өгөөгүй.Яаж хийсэн яаж туршсан мэдээ байхгүй гэсэн үг.ОХУ өөрөө ДЭМБ гишүүн.Бүгдэд адил дүрэм үйлчилдэг.Одоо ахиад дараагийн тахал гархаар бид яах вэ?Оросын юунд найдаж болох юунд болохгүй вэ?Монгол хүний тархиний эргээс яавал гарах бол?

Avatar

ЗОЧИН 2021-10-29 139.5.218.108

БАТТУЛГА НЭР ДЭВШИХЭЭ БОЛЬСОН ЮМ БИШ. НЭР ДЭВШИХ ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХИЙГ НЬ ХҮРЭЛСҮХ ТЭРГҮҮТЭЙ МАНЫ-ХАН ҮГҮЙ ХИЙСЭН ЮМ

Avatar

Зочин 2021-10-29 202.21.108.33

Аймшигт вероселлыг зөвшөөрсөн ДЭМБ яагаад спутникыг зөвшөөрөхгүй байгаа нь хачирхалтай. Монголын эрх баригчид өөрсдийн бие, гэр бүлдээ спутник тариулчаад иргэддээ вероселлыг албадан туршилт хийчихсэн. Одоо массын бие организм өвчний үүр болжээ.

Avatar

Зочин 2021-10-29 64.119.19.64

"Өөх өгсөн хүнтэй Өглөө босоод заргалдана" гэгчээр чам шиг юмнууд хятадын Синофармын хүчээр өдий болтол үхээгүй арзайгаад явж байгаагаа мэдэхгүй бас харааж зүхээд сууж байдаг??!!

Avatar

Зочин 2021-10-29 192.82.83.69

Манай дарга нар гэр бүлээрээ Спутник хийлгэснийг бодоход их л сайн вакцин байх нь дээ.

Avatar

Зочин 2021-10-29 66.181.181.215

ХЭН ХААНА ГЭР БҮЛЭЭРЭЭ СПУТНИК ХИЙЛГЭЖ БАЙГААГ ЧИ ХАЖУУД НЬ ХАРААД ЗОГСОЖ БАЙСАН ЮМУУ….ТАНАЙ ДАРГА НАР ЧАМАЙГ ХУЛХИДДАГ ГЭДГИЙГ ЧИ МЭДДЭГГҮЙ ЮМУУ,,,,

Avatar

Зочин 2021-10-29 66.181.181.215

БАС УХААН МУУТАЙ ДАРГА ЯМАР НЭГ ВАКЦИН БИЕДЭЭ ХИЙЛГЭХ НЬ ТЭР ВАКЦИН САЙН ГЭСЭН ТОДОРХОЙЛОЛТ БИШ,,,,

2 3
Avatar

Зочин 2021-10-29 192.82.88.202

Putin uuruu yamar vacating hiilgesnee nuudag ni tun sejigtei dee ! Kommunist, chekistvvd iim aimshigtai !!!

Avatar

Зочин 2021-10-29 202.126.94.99

ДЭИБ гэж естой дампуу, арчаагуй байгууллага бна!!! Яасан удаан судладаг, ажилладаг юм бэ! Евчныг ч дарж чадахгуй, уйлагнасан, хямрасан дарга ухаантай нехрийг ядахдаа солиосой!!!

Avatar

Хотын уугуул иргэн 2021-10-29 66.181.178.113

Энд улс төр, бизнесийн маш том лобби явж байна. Америк бол ДЭМБ-ыг атгачихсан.. ДЭМБ нь Америкийн Файзер вакциныг түргэвчилсэн горимоор 45 хоногийн дотор буюу 2020 оны 12 сард зөвшөөрлийн өгсөн. Тэгээд бас удаачихлаа гэж АНУ-аас уучлалт гуйсан. Харин маш сайн чанарын Спутник -V вакциныг одоо болтол ДЭМБ-аас баталж өгөхгүй байгааг эрхэм уншигч Та өөрөө болгоон биз. Монголд насанд хүрсэн бараг бүх хүн гарныхаа булчин дээр хүүхэд байхдаа хийлгэсэн Орос вакцины соривоо нэг харчихад илүүдэхгүй шүү

Avatar

Зочин 2021-10-29 192.82.88.202

Tiim sorvitoi hugshchvvl vheed duusch bna daa !

Avatar

Зочин 2021-10-29 66.181.161.57

Amid bnaa garaa. Oros vaktsin olon myangan mongol hvnd amidaral hair alsan shuu..

Avatar

Zochin 2021-10-29 202.9.46.10

Alsan genyy

Avatar

Badarch taxar 2021-10-29 103.57.95.123

Дэмб оросыг айхтар хоролж байна спутникт нь одоо болтол зөвшөөрөл өгөөгүй ингэж байгаад оросуудад алуулна да алуулна

Avatar

Zochin 2021-10-29 202.126.88.62

Sputnik v mash sain,daanch uls tor,ediin zasgiin dainaas bolood udaashraad bna daa

Avatar

Иммунологист 2021-10-29 202.55.188.37

Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн Астразенека, Файзерыг Оросууд хүртэл алалцаад тариулж байхад манай зөрүүд мал Монголчууд Спутник л хийлгэнэ гээд мөөрөөд байх юм. Гэтэл Спутник хийлгэсэн бол Оросоос өөр Хятад, Солонгос, Тайланд, Япон алинд нь ч хүлээн зөвшөөрөгдөхгүй хил гарч чадахгүй болчихоод эргээд өөр вакцин хийлгэх гээд М Си Эсийнхэн Интермед дээрээ очерлож байна шүү дээ. Интермедийн эмч, эмнэлгийн 154 ажилтан хүртэл өөрсдөө улсын Астразенеза хийлгэсэн юм шдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж