Ц.Магалжав: Дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрлээ | News.MN

Ц.Магалжав: Дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрлээ

Ц.Магалжав: Дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрлээ

Ц.Магалжав: Дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрлээ

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны тэргүүн Ц.Магалжав дөрвөн бөхийн А сорьцоос
допинг илэрсэн талаар мэдээллээ.

Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "ҮНДЭСНИЙ БӨХ-ҮНЭТ ӨВ" хүчит бөхийн барилдаан өнгөрсөн наймдугаар сарын 17-нд зохион байгуулагдаж, 512 бөх оролцсон билээ.

Тус барилдаанд оролцсон 18 бөхөөс допингийн шинжилгээ авахад дөрвөн дээжээс допинг илэрчээ.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.МАГАЛЖАВ:

-512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрийн саналаар хоёр, нийт 18 бөх допингийн шинжилгээ өгсөн. Манай холбоо шинжилгээний хариуг хүлээж авмагцаа бөхчүүдэд мэдээлсэн. 10 хоногт багтан Б сорьцоо шинжлүүлэх эсэх хариугаа бидэнд мэдэгдэх ёстой. Дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрсэн. Шинжилгээний дүнг эсэргүүцэж байгаа бол Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаж болно. Хүсэлт гаргаагүй тохиолдолд шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.

БНСУ руу А, Б хоёр сорьцыг хамт илгээсэн, бөхчүүдийн хүсэлтийг харгалзан Б сорьцод шинжилгээ хийж, дахин допинг илэрвэл нэрсийг нь зарлана.

БНСУ-аас 18 бөхийн шинжилгээний хариуг нэг дор ирүүлээгүй. Тус улсаас допингийн эсрэг байгууллагад хариу нь цуваад ирснийг өнөөдөр нэгтгээд манай холбоонд ирүүлсэн. Ирсэн бичиг дээрээс харвал БНСУ дахь лабораторид шинжилгээний хариуг 2021 оны аравдугаар сарын 28-нд эцэслэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-28 72.196.192.250

Magaljav demii sul hvn bna.!

Avatar

Зочин 2021-10-28 202.126.89.62

18-аас 4. Арай хэтэрхий байна аа.

Avatar

4 buh ch geh shig 2021-10-28 103.26.193.4

beltsiisen har nohoi neriig n heleech ugui bol hutsalgui baij bai

Avatar

Зочин 2021-10-28 81.17.18.59

! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-28 192.82.78.54

barildah erhiig n burmusun hasaachee, yuugee hiigeed bdg humuus ve?

Avatar

Зочин 2021-10-28 202.126.89.76

Допингийн нь чөлөөлчихөөч дээ, үндэсний бөх ямар дэлхийн спорт уу, хэтрүүлж хэрэглээд үхвэл үхцгээнэ л биз, ямар гарзтай юм биш

Avatar

монгол бөх 2021-10-28 64.119.27.20

содномдорж бат-өлзий уртнасан адьяа 4-өөс допинг илэрсэн гэсэн шдээ. бас юун оюунболд болоод явчихваа

Avatar

зочин 2021-10-28 64.119.20.244

Бас л нөгөө Оюунболдын нэр цохиж явах юм яасан ч болдоггүй хүн юм.

Avatar

ZOchin 2021-10-28 122.201.31.138

Olim , Delhiin abraga tamirchinaas asuuhgui nersiig zarladag Undesnii buh yamar ih hundetgel be. Zaabal uursduus ni asuuj zubshuurul abdag ni dahin heruul uusgeh nuhtsul garaj bn aa geheer. Irlee zarlaach dee. Udah tusam bulhai hiih gartsiig ereed guideg abraga hurtel blaa shuu dee.

Avatar

Зочин 2021-10-28 64.119.23.232

– –

Допингоо идээд л байж байг.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-10-28 202.9.46.236

монгол бөх ямар олимпын төрөл биш олон лусын тэмцээн болох биш тиймээс тэр допингийн хороо төв тэй монгол бөх ямарч хамаарал байхгүй зүгээр допинг ярихаа боли харин дурмээ өөрчил цолгүй болго ам авахыг болиул бөхийн холбоог татан буулга

Avatar

Зочин 2021-10-28 122.201.24.33

Хэлж чадахгүй юм яах гэж ингэж нүүрээ харуулдаг юм?

Avatar

Начин 2021-10-28 202.126.88.224

Нэрийг нь шууд зарлаач дээ.юунд нь удаж маяглаад бдаг бнаа

Avatar

Badarch taxar 2021-10-28 59.153.114.140

Энэ барилдаанд цол өгөх гээд байсан шүү дэ өгсөн бол дахиад бөөн будлиан болох байж

Avatar

Зочин 2021-10-28 66.181.161.85

Балайр явдаг жорлонгууд цэрэгт явж, уурхайд, тариалангын талбайд ажиллах хэрэгтэй. Шижиг s** бүүр 00….

Avatar

Зочин 2021-10-28 103.26.194.254

Заавл хүч оруулах юм хэрэглэж байх ямар шаардлага байна??Бөхчүүд ер нь шуналын хар туламнууд ,гар нь тэнүүдгүй хар бэрднүүд шүүдээ!!!!!

Avatar

Зочин 2021-10-28 202.21.127.170

Допинг хэрэглэхгүй хөдөлж чадахгүй байгаа биз муу гүзээнүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж