Ц.Магалжав: Дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

Ц.Магалжав: Дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрлээ

Ц.Магалжав: Дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрлээ

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны тэргүүн Ц.Магалжав дөрвөн бөхийн А сорьцоос
допинг илэрсэн талаар мэдээллээ.

Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "ҮНДЭСНИЙ БӨХ-ҮНЭТ ӨВ" хүчит бөхийн барилдаан өнгөрсөн наймдугаар сарын 17-нд зохион байгуулагдаж, 512 бөх оролцсон билээ.

Тус барилдаанд оролцсон 18 бөхөөс допингийн шинжилгээ авахад дөрвөн дээжээс допинг илэрчээ.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.МАГАЛЖАВ:

-512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрийн саналаар хоёр, нийт 18 бөх допингийн шинжилгээ өгсөн. Манай холбоо шинжилгээний хариуг хүлээж авмагцаа бөхчүүдэд мэдээлсэн. 10 хоногт багтан Б сорьцоо шинжлүүлэх эсэх хариугаа бидэнд мэдэгдэх ёстой. Дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрсэн. Шинжилгээний дүнг эсэргүүцэж байгаа бол Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаж болно. Хүсэлт гаргаагүй тохиолдолд шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.

БНСУ руу А, Б хоёр сорьцыг хамт илгээсэн, бөхчүүдийн хүсэлтийг харгалзан Б сорьцод шинжилгээ хийж, дахин допинг илэрвэл нэрсийг нь зарлана.

БНСУ-аас 18 бөхийн шинжилгээний хариуг нэг дор ирүүлээгүй. Тус улсаас допингийн эсрэг байгууллагад хариу нь цуваад ирснийг өнөөдөр нэгтгээд манай холбоонд ирүүлсэн. Ирсэн бичиг дээрээс харвал БНСУ дахь лабораторид шинжилгээний хариуг 2021 оны аравдугаар сарын 28-нд эцэслэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж