Сонгинохайрханы долдугаар хорооны бүтээн байгуулалтын ажлууд | News.MN

Сонгинохайрханы долдугаар хорооны бүтээн байгуулалтын ажлууд

Сонгинохайрханы долдугаар хорооны бүтээн байгуулалтын ажлууд

Сонгинохайрханы долдугаар хорооны бүтээн байгуулалтын ажлууд
Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилт тусган ажиллаж байна.
Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Тэдгээрийн нэг болох долдугаар хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд танилцуулж байна. Үүнд:
  • Австрийн хөнгөлөлттэй зээлээр тус хорооны Баянхошуу 8, 10, 13-15, 17-28 дугаар гудамжнуудад 180 ширхэг гэрэлтүүлэгийн шонг суурилуулж, холболт хийж бүрэн ассан
  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Овооны 2, 4, 5, Хилчин 1-4, 0119 цэргийн ангийн 1 дүгээр гудамж, Далангийн гудамжинд нийт 74 ширхэг гэрэлтүүлэг суурилуулсан
  • Улсын төсвийн хөрөнгөөр Баянхошуу 1-7 дугаар гудамж, Хилчин 1 дүгээр гудамжинд нийт 84 ширхэг гэрэлтүүлэг суурилуулна.
  • Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 0119 цэргийн анги, 7-р хорооны автобусны буудлуудыг орчин үеийн шилэн хаалт, сандал, хогийн сав зэргээр тохижуулсан
  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр тус хорооны Баянхошууны 12, 16 дугаар гудамжинд нийт 800 метр гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий хатуу хучилттай зам тавигдсан. Уг бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр иргэд, айл өрхүүд таатай орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна
  • Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хилчин хотхон руу орох уулзвар, 0119 цэргийн ангийн автобусны буудал, хороо өрхийн эрүүл мэндийн төв рүү орох уулзваруудад хурд сааруулагч хийх зураг төсөл нь баталгаажсан ба төлөвлөгөөний дагуу ажиллаж байна
  • Дүүргийн төсвийн хөрөнгөөр Баянхошууны 4-р байр болон “Өн цаг” төвийн хооронд тоглоомын талбай, тохижилтын ажил хийх зураг төслийг боловсруулан ажиллаж байна
  • Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянхошууны 21, 22-р гудамжны найман айлын газрыг чөлөөлж 150 ортой хүүхдийн цэцэрлэг баригдахаар тендер зарлагдаж, үнэлгээ хийгдэх ажлыг гүйцэтгэж байна
  • Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй гэрэлтүүлэг, явган зам бүхий 1.7 км чулуун хучилттай авто замын ажлыг гүйцэтгэгч “Дэд бүтэц консалт” ХХК хариуцан гүйцэтгэж байна. Авто зам тавигдсанаар Баянхошуу 16 дугаар гудамжны засмал замаас Баянхошуу 23 дугаар гудамж, Овооны 2 дугаар гудамж, Гүнжийн нуурыг дайран 105 дугаар сургуулийн уулзвар хүртэл хатуу болон чулуун хучилттай авто замаар холбогдоно
  • 280 ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор байр баригдахаар тендер зарласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-28 81.17.18.59

>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-28 59.153.115.35

Энэ яндан цухуйсан олон гэрээ яах юм бол доо тэр том тендерүүд ч яахав угаасаа сонирхолтой

Avatar

Схд иргэн 2021-10-28 59.153.86.18

Схд т энэ зэвэрсэняс дарга юуч хийхгүйээ хөгжлийн мөнхийн хорогдолтой дүүрэг бол схдүүрэг гэрэл тавина гэж 15 жил болсон

Avatar

Зочин 2021-10-28 139.5.219.135

Схд ийн 17- р хороонд баригдаж байгаа цэцэрлэгийн орготгол 4 жил болж байна монгийг хэн идчих вээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж