Монгол Улс Оюутолгойн 66 хувийг худалдан авах уу?

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

Монгол Улс Оюутолгойн 66 хувийг худалдан авах уу?

Монгол Улс Оюутолгойн 66 хувийг худалдан авах уу?

Ойрын өдрүүдэд “Оюутолгой” төслийг тойрсон асуудал тун сонирхолтойгоор өрнөж, олон нийтийн анхаарлыг татаад байна. Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй Хөрөнгө оруулалтын гэрээнд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцэж байгаа юм.

УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолоор “Рио Тинто” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг засч сайжруулах, Монголд ашигтай хувилбарыг хөрөнгө оруулагчидтай тохирох саналыг боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгон дээрх ажлын хэсгийг байгуулсан байдаг. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг амаргүй талтай тулаад байгаа юм. “Рио Тинто” гэдэг бол дэлхийн өнцөг булан бүрт “гар, хөл”-тэй, 100 гаруй тэрбум ам.долларын үнэлгээтэй дэлхийн конгломомерит компани. Гэсэн хэдий ч өнгөрсөн 2 жилийн хугацаанд тус ажлын хэсэг өндөр үр дүн гарган ажиллажээ.

Тухайлбал “Рио Тинто”-оос 4 удаагийн буулт хийх санал авсан  ч тухай бүрд нь ахиц гарган шинэ санал дэвшүүлсээр байгаа аж. Гэхдээ сэтгэл амрах болоогүй Монгол улс эрх ашгийнхаа үүднээс барьцаа ахиулах ёстой.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын үеэр  Х.Нямбаатар сайд, Монгол улс “Рио Тинто”-гийн эзэмшилд байдаг 66%-ийг худалдан авах санал гаргасан сурагтай. Хэрэв энэ санал ажил хэрэг болвол “Оюутолгой” 100% монголын талд шилжинэ. “Рио Тинто”-гийн зүгээс ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна. Хурлын үеэр өөр нэг сонирхолтой асуудал хөндөгдсөн нь “Рио Тинто” Монголыг 22 тэрбумын өрөнд орох луйврын гэрээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хөндлөнгийн аудитаар энэ бүгд батлагдвал “Оюутолгой” 100% монголчуудын мэдэлд ирэх өдөр ойрхон байна.

Одоогоор Оюутолгойн 66 хувийг “Туркойз хилл” ХХК, 34 хувийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК эзэмшдэг. “Туркойз хилл” ХХК-ийн дийлэнх хувьцааг “Рио Тинто” эзэмшдэг. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр далд уул уурхайн бүтээн байгуулалтын талаар худал мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр  “Туркойз хилл” ХХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью Йоркийн шүүхэд гомдол гаргаад байгаа аж. Яг энэ эгзэгтэй үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюутолгойг Монголдоо авчрах нүүдэл хийж байж мэдэх юм. Хэрвээ энэ нүүдэл амжилттай болвол Оюутолгойг Монгол улс өөрөө эзэмших, ноогдол ашиг авах, зэс алтны борлуулалтын орлогыг хянах, зардлын хяналт тавих гэх мэт маш олон давуу тал үүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
14
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж