Өмнөговь-Улаанбаатар чиглэлд хувийн тээврийн хэрэгслээр долоон ширхэг чонын арьс, нэн ховор амьтан болох шилүүсний арьс хоёр ширхэгийг тээвэрлэж явсан этгээдийг илрүүлжээ. Мөн Багануур-Төв аймгийн чиглэлд иргэн Ө дамжин өнгөрөх зөвшөөрлийн бичиггүй 16.1 тн түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн түр саатуулжээ. Түүнчлэн сайжруулсан шахмал түлш тээвэрлэн нийслэлээс гаргахыг завдсан зөрчил түгээмэл гарч байгаа аж.
Энэ сарын 27-нд Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлэг, Цагдаагийн байгууллагын 30 албан хаагч Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, 4-р зөрлөг, Городок гэсэн долоон товчоонд хяналт, шалгалт зохион байгуулжээ. Шалгалтын хугацаанд Улаанбаатар хотоос 1627 тээврийн хэрэгслээр 2875 иргэн гарч, 1830 тээврийн хэрэгслээр 3336 иргэн нэвтэрчээ.
Х.ДОРЖПАЛАМ
Холбоотой мэдээ