Орон нутаг руу шахмал түлш "зөөвөл" цагдаад мэдэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

Орон нутаг руу шахмал түлш "зөөвөл" цагдаад мэдэгдэнэ

Орон нутаг руу шахмал түлш "зөөвөл" цагдаад мэдэгдэнэ

“Тавантолгой” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг нийслэлээс гаргахыг завдаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалтаар ийм зөрчил түгээмэл гарах болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Орон нутаг руу түлш зөөж буй иргэдэд хандан хэлэхэд бид цагдаагийн байгууллагад зөвшөөрөл өгч, шууд хураан авах эрхзүйн орчныг бүрдүүлэхээс аргагүй тул ийм үйлдэл битгий хийгээрэй” гэсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн ЗДТГ-ын хамтарсан тушаал, захирамжаар тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр заасан. Уг бүсэд Улаанбаатар хотын 158 хорооны нутаг дэвсгэр хамаардаг. Харин нийслэлээс орон нутаг руу тээвэрлэх хориотой. Энэ жил 170 гаруй мянган өрх шахмал түлш хэрэглэх тооцоо бий. Иймд 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж