Зураач Г.Дунбүрээгийн “Миний ертөнц” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

Зураач Г.Дунбүрээгийн “Миний ертөнц” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Зураач Г.Дунбүрээгийн “Миний ертөнц” үзэсгэлэнгийн нээлт боллоо

Монголын уран зургийн галерейд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Г.Дунбүрээгийн “Миний ертөнц” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр (2021.10.28) боллоо. Үзэсгэлэнд Монголын хуучин хотуудын туурь, нүүдэлчин ахуйн соёл, аж үйлдвэр гэх мэт нийгмийн бүхий л салбарыг хамарсан уран зургууд дэлгэгджээ.

Бид энэ үеэр үзэсгэлэнгээ нээж буй зураач Г.Дунбүрээгийн сэтгэгдлийг сонслоо. “Тэрбээр “Энэхүү үзэсгэлэн миний бие даасан 14  дэх үзэсгэлэн юм. Өнөөдрийн дэлгэсэн бүтээлүүдийг 1965 оноос хойш туурвисан. Онцлог бүтээлүүдээсээ дурдвал, социализмын үеийн Улаанбаатар хотын бүтээн байгуулалт болон түүнд гар бие оролцсон хүмүүсийн хөрөг зургууд бий. Мөн мартагдаж хоцорсон сүм, хийд, түүхийн улбаа болох зургууд дэлгэгдсэн. Өнөө цагийн залуу уран бүтээлчдээ хандаж хэлэхэд судалбар сайн хий. Ингэснээр цаашдаа хөгжиж, бүтээлч болоход дөхөм байдаг. Би аливаа нийгмийн тухайн үеийн байдлыг уран зурагт шилжүүлж, өнгөрсөн бол хойч үеийн амьдралыг уран бүтээлдээ тусгахыг хичээдэг. Энэхүү үзэсгэлэнд 170 гаруй бүтээл бий” гэв.

Мөн энэ үеэр Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа ийнхүү хэллээ. Тэрбээр “Өнөөдөр Г.Дунбүрээ гуайн “Миний ертөнц” үзэсгэлэн үүд хаалгаа нээж байна. Монголын уран зургийн галерей 2019 оноос хойш ахмад уран бүтээлчдийнхээ хүндэтгэлийн үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог сууршмал соёлд төлөвшсөн “Хүрээ” хот өдий болтол хэрхэн хөгжиж ирснийг харуулж байна” гэв.

Х.ДОРЖПАЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж