"Эрээнээс 60 вагон хүнс, нарийн ногоо авах хүсэлт тавьсан"

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

"Эрээнээс 60 вагон хүнс, нарийн ногоо авах хүсэлт тавьсан"

"Эрээнээс 60 вагон хүнс, нарийн ногоо авах хүсэлт тавьсан"

Covid-19 нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын Эрээн хот аравдугаар сарын 14-нөөс эхлэн хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэн Монголын дотоодын зах зээлд Эрээнээс ачигддаг нарийн ногоо, зарим нэр төрлийн барааны хомсдол үүссэн. Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл ч хомсдож буйг албаны хүмүүс хэлж байна.

Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг сэтгүүлчидтэй уулзахдаа Хятад улс ирэх оны хоёрдугаар сард болох Өвлийн олимп хүртэл хил гаалийн түвшинд хатуу бодлого баримталж байгааг дуулгасан. Тэрбээр “Хятад улс хуурай замын боомтоор холбогддог нийт найман улс орноос ганц нэг хүн оруулсан тохиолдолд төрийн алба хаагчдад маш хатуу хариуцлага оногдуулж ажиллаж байна. Нийтдээ 1000 гаруй төрийн алба хаагчид хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс БНХАУ-ын хилийн боомтуудад хяналт, шалгалт маш өндөр байгаа гэсэн үг. Бид халдвар хамгааллаа сайтар барьж чадвал манайд Хятад улс хамгийн зөөлөн хандаж байна” гэсэн билээ. Өөрөөр хэлбэл, Эрээний хил хэзээ нээгдэх нь тодорхой бус байна.

Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс Эрээнээс 30 вагон нарийн ногоо, жимс татан авахаар болсон тухай мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас тодруулахад “Монгол Улс хүнс, нарийн ногооны эрэлт хэрэгцээ үүссэнтэй холбогдуулан ирэх сард 60 вагон хүнс тээвэрлэж авах хүсэлт Хятадад тавьсан. Эрээнээс хүнс хэрхэн тээвэрлэх талаар зохицуулалт, төлөвлөгөө гарсны дараа хэзээ ирэх нь тодорхой болно гэсэн юм”

С.ОЮУНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж