“Жаст“-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов | News.MN

“Жаст“-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

“Жаст“-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

“Жаст“-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2021.10.28) товлогдсон боловч хойшилжээ. Учир нь шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, өмгөөлөгч Ч.Түвшинжаргал нар Covid-19-өөр өвчилсөн, өмгөөлөгч Б.Бадраа нь ойрын хавьтал болсон, өмгөөлөгч Н.Намжилцогт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал давхацсан талаарх холбогдох баримтуудыг ирүүлсэн. Мөн өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүгдэгч Г.Баянмөнхийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэрэг шалтгаанаас шүүх хуралдааныг ирэх сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар Ш.Батхүү нарыг шүүх хуралдаан хойшиллоо. “Жаст“-ын гэх тодотголтой Ш.Батхүү нарын зургаан шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Гэвч шүүгдэгч Г.Алтан өвчний учир хүндэтгэх шалтгаантай ирээгүй тул холбогдох баримтуудыг үндэслэн шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.

Ховд аймгийн Цэцэг суманд байдаг “Цагаан эрэг” гэх тусгай хамгаалалттай газар нутагт нөхөн сэргээх ажил хийх нэрийдлээр “Өгөөжтэй Өв” ХХК-ийн эрхийг ашиглаж, хууль бусаар гянтболд (вольфром) олборлож, зарим эрх бүхий албан тушаалтанд хахууль өгч, гэмт бүлэглэл байгуулсан хэрэгт Р.Баатархүү нарын 30 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-28 66.181.179.85

монголын шүүх авилгын мөнгөнд зусардахаа боль.Наад новшоо шүүвэл шүүгээд чадахгүй бол өөрсдөө огцороод,монголыг луйвардсан луйварчинг ард түмгий шүүхэд үлдээ

Avatar

Зл 2021-10-28 202.9.47.55

Томчуудын хэргийн шүүх дандаа ингэдэг кк

Avatar

zochin 2021-10-28 66.181.160.125

naad hereg shiidej chaddaggui shuukh porkror ATGaa tatan buulga bidnii tatvariin munguur iim yumnud tejeegeed yadgiin

Avatar

Зочин 2021-10-28 81.17.18.59

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-28 103.212.119.188

Ямар нь 10 жил хэргийг дампууруулж болдог
Ямар нь хуулийн хугацаанд шийдвэрлэж ялах үүрч боддогийм
Яаж энийг устгаж,ижилхэн ялах үүрэх вэ
Шоронд байгаа ялтангуудаа та нарт боргио чинь ижилхэн амттай байна уу

Avatar

Зочин 2021-10-28 66.181.161.67

Шүүх гэж дампуурсан газар монгол улсыг жинхэнээсээ дампууруулж байнаЖАСТ Батхүүгиин хэрэг бараг 10 жил болж байна Хэрэг нь тодорхой Эрдэнэт үйлдвэриин бичиг баримтыг хуурамчаар үйлдэж гадаадын банкнаас олон сая долларын зэал авч түүниигээ төлөөгүй учраас улс олон сая доллар батхүүгиин өмнөөс төлсөн Бүх бичиг баримт нь банкнтай холбоотой хэрэг учраас байж байгаа Гэтэл хариуцагч батхүү нь байна баримт материаль нь байсаар байхад ингэж хоышилсоор энэ олон жил болж байгаа нь манай улсын шүүгчид гэж

Avatar

Зочин 2021-10-28 139.5.217.62

Нидэр дээрээ уг мөнгийг МАН-ын тухайн үеийн удирдлагууд хуваан авсан юм шүү дээ. Тийм болохоор л ял үүрүүлвэл Батхүү үнэнийг илчлэх тул МАН-ын нэр хүнд унана гээд хаацайлаад байгаа юм.

Avatar

Зочин 2021-10-28 64.119.22.81

За сүртэй юм. Дахиад 17 удаа хойшилно тэгээд мартагдана

Avatar

Зочин 2021-10-28 192.82.93.12

Оюулзай гөлөг энэн дээр их коок авсандаа. Одоо мартаад обунааддаг болов

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж