“Жаст“-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

“Жаст“-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

“Жаст“-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2021.10.28) товлогдсон боловч хойшилжээ. Учир нь шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, өмгөөлөгч Ч.Түвшинжаргал нар Covid-19-өөр өвчилсөн, өмгөөлөгч Б.Бадраа нь ойрын хавьтал болсон, өмгөөлөгч Н.Намжилцогт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал давхацсан талаарх холбогдох баримтуудыг ирүүлсэн. Мөн өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүгдэгч Г.Баянмөнхийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэрэг шалтгаанаас шүүх хуралдааныг ирэх сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар Ш.Батхүү нарыг шүүх хуралдаан хойшиллоо. “Жаст“-ын гэх тодотголтой Ш.Батхүү нарын зургаан шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр товлогдсон. Гэвч шүүгдэгч Г.Алтан өвчний учир хүндэтгэх шалтгаантай ирээгүй тул холбогдох баримтуудыг үндэслэн шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.

Ховд аймгийн Цэцэг суманд байдаг “Цагаан эрэг” гэх тусгай хамгаалалттай газар нутагт нөхөн сэргээх ажил хийх нэрийдлээр “Өгөөжтэй Өв” ХХК-ийн эрхийг ашиглаж, хууль бусаар гянтболд (вольфром) олборлож, зарим эрх бүхий албан тушаалтанд хахууль өгч, гэмт бүлэглэл байгуулсан хэрэгт Р.Баатархүү нарын 30 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж