"Өрхийн эмнэлэгтээ туслаад, өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллаж байна"

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

"Өрхийн эмнэлэгтээ туслаад, өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллаж байна"

"Өрхийн эмнэлэгтээ туслаад, өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллаж байна"

"Санаа бодол минь үнэний мөрөөс хэзээ ч хазайхгүй

Сайныг бүтээх халуун сэтгэл багадахүй” гэх дуу эгшиглүүлсээр утсаа авах эмэгтэйг Б.Цэрэнхүү гэдэг. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 26, 36 дугаар хороонд сайн дураар туслах хүч болж, “Марк 2” маркийн машинаараа үйлчилж байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвд лаборантаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бөгөөд нөхөртэйгээ хоёул амьдардаг аж. Б.Цэрэнхүү энэ хүнд цаг үед хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа өрхийн эмнэлгийнхээ ажилчдын ачааг хөнгөлж, чадах зүйлээрээ бага ч гэсэн тус хүргэхийг хичээж буй талаараа ярилаа.

-Хоёр хороонд зэрэг ажиллахад амаргүй байгаа болов уу. Ажлын ачаалал хэр их байна вэ?

-Дүүргийнхээ 26, 36 дугаар хороонд туслаад, жолоочоор ажиллаж байна. Нийт хоёр хороонд гурван жолооч ажиллаж байгаа учир харьцангуй ачаалал гайгүй байна. Өглөө ажил 08:30 цагт эхлээд, 17:00 цагтаа тарж байна. Мэргэжил маань учраас гэр бүлийнхэн маань хэвийн хүлээж авсан. Сайн зүйл хийхэд сэтгэл байвал аяндаа болно доо. Цаашид ч туслалцаа хэрэгтэй эмнэлгийн ажилчиддаа үргэлжлүүлэн туслах хүсэлтэй байна.

-Таны хувьд энэ ажилдаа хэр сэтгэл ханамжтай байна вэ?

-Сэтгэл өндөр байна. Тусгаарлах ажлын хувцас, өдрийн хоол, шатахуун гээд бүгдийг хорооноос өгч байна. Боломжийн шүү.

-Шатахууны норм нь өдөртөө хүрэлцээтэй байна уу?

-Ажиллаад 14 хонож байна. Өдөрт 20000 төгрөгийн шатахуун хийж өгдөг байсан. Саяхан 10 мянган төгрөг нэмэгдээд, 30 мянган төгрөг болсон. Өдөртөө бол хүрэлцээтэй байна.

-Цалингаа яаж авч байна вэ?

-Өдрийн 50 мянган төгрөгөөр ажиллаж байгаа юм. Цалинг 14 хоногоор өгдөг. Хүн амын орлогын албан татвар төлөгддөг. Өөр ямар нэг асуудалгүй дансаараа авчихдаг.

С.ОЮУНГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж