OBORTECH Microsoft-оос зарласан олон улсын хөтөлбөрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

OBORTECH Microsoft-оос зарласан олон улсын хөтөлбөрт шалгарлаа

Дэлхийн технологийн ”акул” гэгддэг Microsoft компаниас зарласан олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт “OBORTECH”  төсөл саналаа ирүүлсэн төслүүдээс эхний 1% буюу шилдэг 6 төслийн нэгээр шалгарлаа. Блокчейн технологи хөгжүүлэгч компаниудыг зах зээлд гаргах, хөрөнгө оруулагчтай холбох “The Century Program” хөтөлбөрт нийт 500 төсөл хүсэлтээ ирүүлж, улмаар зургаан төсөл шалгарчээ.

Энэ удаагийн хөтөлбөрт шалгараад буй зургаан төсөл ирэх сард болох эцсийн шатны өдөрлөгөөр төслөө танилцуулснаар дараагийн шатанд шилжих юм. Уг хөтөлбөрт Microsoft–оос гадна дэлхийн алдарт бренд болох Skoda, томоохон блокчейн платформ хөгжүүлэгч Tezos зэрэг компаниуд дэмжлэг үзүүлдэг байна.

OBORTECH” төслийн баг нь 2019 оноос эхлэн блокчейн технологид суурилсан мэдээлэл солилцох ухаалаг системийг хөгжүүлж байна. “OBORTECH” нь бизнесийн харилцааны тогтсон ойлголтыг өөрчлөх “Smart Hub” мэдээлэл солилцох экосистемийг бий болгохоор зорин ажиллаж байгаа юм.

Энэхүү Microsoft компаниас зарлаж буй хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим холбоосуудаас харна уу.  https://bit.ly/3bi2epD      https://bit.ly/3nSPE6f

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж