Олоогүй орлогоос илүү өндөр АМНАТ авна гэв үү? | News.MN

Олоогүй орлогоос илүү өндөр АМНАТ авна гэв үү?

Олоогүй орлогоос илүү өндөр АМНАТ авна гэв үү?

Олоогүй орлогоос илүү өндөр АМНАТ авна гэв үү?

Хөл хоригдсон уул уурхайн салбарынханд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) дарамт болов. Олон жил маргаан дагуулж буй уг асуудал цар тахлын үед нүүрсний үнэ өссөнтэй зэрэгцэн бүр ч илүү хурцаар хөндөгдөж байна. Шалтгаан нь, уул уурхайн компаниуд нүүрсний үнэ өссөн алтан боломжийг атгаж чадалгүй алдчихаад байхад олоогүй орлогоос өндөр татвар нэхэж байгааг эсэргүүцэж буй юм. Ёстой л эхийг нь эцээж, тугалыг нь тураачихаж. Засгийн газрын энэ оны 174 дүгээр тогтоолын дагуу өнгөрсөн долдугаар сараас эхлэн зөвхөн АМНАТ-ыг жишиг үнээр тооцдог болсон нь нүүрс олборлогч компаниудыг хүнд цохилтод оруулсныг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлж буй юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Цар тахалтай зэрэгцэн АМНАТ гэх том мангас биднийг сөхрүүлж байна. АМНАТ тооцож болох ч төр шударга байх хэрэгтэй. Төр зөвхөн амиа бодож болохгүй. Нэг талын эрх ашгаа хаяж амиа бодож болохгүй.

Зэрэгцэж суучихаад бөөр рүү цохиод байж болохгүй. Яаж тайван суух юм бэ. Хэдий 81 хувь нь төр ч гэлээ 2 сая 513 мянган хувьцаа эзэмшигчтэй, 600 гаруй аж ахуйн нэгж байна. Иймд бизнесийг бизнесээр нь хөгжүүлээч. Экспорт хүнд үед дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, хөл дээр нь зогсоох ёстой байтал өндийж амжаагүй байтал дээр нь дэвсэлдэг бодлого аль ч оронд байхгүй. Монголд цагаан дээр хараар бий болчихлоо” гэв.

Энэ мэтчилэн нүүрсний салбартаа “акул” нь болсон “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” зэрэг томхон компаниас бусад “жараахай”-нууд хүртэл “тэг” зогсоход хүрсэн гэх тайлбар өгч буй юм. Иймд "Монголын нүүрс" ассоциац, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, нүүрс олборлогч аж ахуйн нэгж хамтарсан шаардлага гаргаж, Сангийн яаманд хүргүүлсэн байна. Тэдний зүгээс жишиг үнийг тооцохдоо дэлхийн зах зээл дээрх нүүрсний өссөн дүнгээр АМНАТ авч болохгүй гэх байр суурьтай байна. Харин Засгийн газар АМНАТ-ын жишиг үнийг цаашид “чангатгах” бололтой.

НҮҮРСНЭЭС ЭКСПОРТЫН НӨХЦӨЛӨӨР АМНАТ АВНА

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: 

Бид аль болох байгалийн баялгаа илүү үнэд хүргэж, илүү өндөр АМНАТ авах ёстой. Энэ тал дээр Монголын төр хатуу байр суурьтай байх ёстой. Энэ ч үүднээс манай Засгийн газар 2021 онд гол түүхий эдийн экспортод жишиг үнийн бодлогын шилжилт хийсэн. Энэ бол цаг үеэ олсон маш зөв арга хэмжээ. Сүүлийн үед яригдаж буй асуудал бол нүүрсний үнэ хэт өссөнөөс болж шинэ асуудал мэт хүмүүст ойлгогдож байна. Бид экспортын нүүрснээс экспортын нөхцөлөөр АМНАТ авна. Тиймээс биш уурхайн амнаас зарагддаг дотоодод хэрэглэдэг нүүрстэй адил үнээр АМНАТ авч болохгүй. Монголын ард түмэн хохирно. Цаашид Монголын төр дэлхийн стандартад нийцсэн байдлаар бодлого явуулна. Энэ нь түүхий эд экспортлож буй компаниудад том хөшүүрэг болох ёстой” гэсэн тайлбар өгч байв.

УУРХАЙН АМНЫ НҮҮРСНИЙ ҮНЭ ӨССӨН

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН: 

-АМНАТ бол маш эмзэг асуудал. Уул уурхайн компаниудад болон улсын төсвийн аль алинд нь хүндрэлтэй. Үүний зохистой хэмжээг олно гэдэг маш нарийн асуудал. АМНАТ-ын хувь хэмжээ аж ахуйн нэгжүүдэд хүнд тусч зарим нь хаалгаа хаахад хүрч байгаа. Тэдний төлөөлөл олоогүй орлогоос татвар төлж байна гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Цаашид Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам аж ахуйн нэгжүүд хамтарч улсын төсөвт цоорхой үүсгэчихээргүй хамтран ажиллах шаардлагатай.

Ганцхан жишээ хэлье. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн аман дээр зарагддаг нүүрсний үнэ 2020 оны нэгдүгээр улирлаас 2021 оны дөрөвдүгээр улирал хүртэл хугацаанд 102 хувиар өссөн. Тухайн үед 62 ам.доллараар зарагдаж байсан нүүрс уурхайн амнаас өнөөдөр 126 ам.доллараар зарагдаж байна. Гэтэл Ганцмодны боомтод нүүрсний үнэ 145 ам.доллар буюу 2.5 дахин нэмэгдсэн. Тус боомтод нүүрсний үнийн хөөсрөл үүссэн нь аж ахуйн нэгжүүдэд өнөөдрийн АМНАТ-ын хүндрэл үүсгэсэн. Энэ мөнхийн асуудал болчихоод байна гэлээ.

Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор баталсан “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоох үнийн эх сурвалж”-ийн хүрээнд Сангийн яам шийдвэр гаргадаг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолын дагуу өнгөрсөн долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-28 115.131.7.78

Монголын төр үргнлж мунхаг бодлого явуулж ирсэн сүүлийн 30 жилд

Avatar

Зочин 2021-10-28 172.85.168.166

olonlogx

Avatar

Зочин 2021-10-28 81.17.18.59

!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-10-28 202.126.89.173

Эдийн засгийн сайд аман Фортуна Батбаяр алт, зэсэнд 60 % татвар ногдуулж эдийн засгийг хүнд байдалд оруулж байсан түүх давтагдах юм даа. Амьдрал мэдэхгүй сайд нар улс оронд ямар том хохирол авчирдаг тод жишээ. Иргэд ч тэгээд чадамжгүй ЗГ-гаа эвлэрсэн бололтой!

Avatar

Зочин 2021-10-28 202.21.113.238

Энэ бол сонгодог арга. Эдийн засгаа ингэж дэмжинэ. Амьдрал сайхааааан. Обуна Оюука 2 маань жаргалтай бол боллоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж