Барселона дасгалжуулагчаа халав, дараагийнх нь Манчестер Юнайтед уу?

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

Барселона дасгалжуулагчаа халав, дараагийнх нь Манчестер Юнайтед уу?

Барселона дасгалжуулагчаа халав, дараагийнх нь Манчестер Юнайтед уу?

Барселона клуб өөрсдийн ахлах дасгалжуулагч Роналд Куманыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа зарлалаа. Өдгөө 58 настай Нидерланд мэргэжилтний хувьд 14 сар клубыг удирдахдаа Копа дел Рейд түрүүлснийг нь эс тооцвол фэнүүдийн уур бухимдлыг хүргэв.

Барселона өчигдөр (2021.10.27) Ла лигийн арваннэгдүгээр тойргийн хүрээнд Райо Валлекано клубын талбайд зочлон тоглож, 1-0 гэсэн харьцаатай ялагдсан юм. Үүний дараа Барселонагийн удирдлагууд эргэлзэх зүйлгүй түүнийг халах шийдвэр гаргажээ.

Барселона клубын мэдэгдэлд “Роналд Куман багийнхантайгаа бэлтгэлийн бааз дээр уулзаж, салах ёс гүйцэтгэсэн. Барселона клубын зүгээс түүний хийсэн бүхэнд талархаж, цаашдын замналд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсч байна” гэжээ.

Харин Райо Валлеканод хожигдсон тоглолтын дараа Куман “Барселонагийн лигийн байрлал сайн биш байгаа. Баг маань тэнцвэрээ, нөлөө үзүүлдэг тамирчдаа алдчихсан. Сүүлийн жилүүдэд бусад багууд улирал бүр сайжирсан” хэмээн ярьж байв.

Барселона клуб энэ улирлын тааруу амжилтаа Роналд Кумантай холбож, улмаар түүнийг халлаа. Харин Европт тэдэнтэй адил асуудалтай мөн нэг клуб бий. Тодруулбал, Манчестер Юнайтед. Премьер лигийн өнгөрсөн тойрогт Манчестер Юнайтед талбай дээрээ Ливерпүүлд 5-0 гэсэн харьцаатай ялагдаж, фэнүүдийнхээ өмнө томоохон ялагдал амссан. Одоогоор тэд лигтээ 14 оноотой долдугаар байранд бичигдэж байгаа бол УЕФА Аваргуудын лигт Роналдо багаа "чирч" буй. Сүүлийн үед Оле Гуннар Сульшерыг ажлаас халах яриа их гарч байгаа ч клубын удирдлагууд түүнд итгэл хүлээлгэсэн хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж