Австралийн Аделаида Юнайтед багийн тамирчин Жош Кавалло ижил хүйстэн гэдгээ зарласан дээд лигт тоглодог дэлхийн анхны мэргэжлийн хөлбөмбөгч болжээ. Өдгөө 21 настай тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Эцэст нь би өөрийн амьдралын тухай ярих хангалттай завтай боллоо. Би гей гэдгээ зарлаж байгаадаа баяртай байна. Миний хүсч буй зүйл бол хөлбөмбөг тоглох, бас ижил тэгш эрх эдлэх. Энэ хүртэл ирэх гэж олон зүйл үзэж тууллаа. Гэхдээ өөрийгөө илчлэх шийдвэр гаргасандаа баярлаад ханахгүй байна. Би энэ мөчийн төлөө зургаан жил тэмцлээ. Харин одоо зорилгодоо хүрсэндээ өөрөөрөө бахархаж байна. Эцэст нь би зүгээр л аз жаргалтай байхыг хүссэн. Энэ зүйл хөлбөмбөгөөс илүү. Энэ бол миний амьдрал” гэжээ.
Тэрбээр BBC-ийн подкастад орох үеэрээ “Би хөлбөмбөгч, мөн гей” гэжээ.
Түүнээс өмнө хөлбөмбөгч Томас Хитзлспергер ижил хүйстгэн гэдгээ зодог тайлсан хойноо зарлаж байв. Харин хэн ч Жош Кавалло шиг хөлбөмбөгч байхдаа зарлаж байсангүй. Мөн Английн сонирхогчдын хөлбөмбөгт Райан Аткин, Жэймс Адкок зэрэг ижил хүйстэн шүүгчид бий.
Холбоотой мэдээ