"Тэнгэрийн андлал" цогцолборын тохижилт дууссан

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

"Тэнгэрийн андлал" цогцолборын тохижилт дууссан

"Тэнгэрийн андлал" цогцолборын тохижилт дууссан

Хэнтий аймгийн Батноров сумын нутаг, Хөхүүрийн хөндийд “Тэнгэрийн андлал” хөшөөг босгожээ. Уг цогцолборыг Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс хандив цуглуулан барьж буй. Цогцолборын төв хэсэгт байрлах “Тэнгэрийн андлал” хөшөөг Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд урласан.

Тэрбээр “Тэнгэрийн андлал” бүтээлээрээ монгол түмний эв нэгдлийг илэрхийлэхийг хүссэн, энэ бүтээлээ урлахад 20 хоног зарцуулсан тухайгаа хэлсэн юм. Харин бүтээн байгуулалтын ажлыг “Боржин суварга” компани хоёр сарын хугацаанд гүйцэтгэжээ. Цогцолборын ажлын явц 90 хувьтай байгаа аж.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболд "Тэнгэрийн андлал" хэмээх бүтээлээ урлахдаа ариун газар буюу уулын орой дээр үүл малгайлах үед бүсээ солилцож буй монгол эрсийг дүрсэлжээ. Учир нь үүл нэгдвэл аянга бороо болно гэдэг. Монголчууд эвлэлдэн нэгдсэн үедээ дэлхийн том гүрнийг байгуулсан түүхтэй ард түмэн гэх том агуулгыг бүтээлдээ шингээжээ.

Шинэ хөшөөний талаар Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Д.Жамбаагаас тодруулахад “Андлалын өргөө”-ний суурин дээр бүтээж буй цогцолборын ажил бараг дууссан. Шинэ хөшөө байгуулснаар хэчнээн жуулчин хүлээн авна гэсэн тооцоолол гаргах боломжгүй. Дэргэд нь жуулчны бааз байгуулна. Эхнээсээ хэд хэдэн компани хүсэлтээ ирүүлээд байна. Манай нутгийн зөвлөлөөс хандив цуглуулж, цогцолборын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж чадлаа. Ямар ч байсан улсын төсвөөр бариагүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж