Киргизийн нийслэл Бишкек хотод байрлах “Pizza Empire” алдартай сүлжээ кафегаар үйлчлүүлээд хордсон хүмүүсийн тоо нэмэгдсээр 282 болсон талаар орон нутгийн хэвлэлүүд Лхагва гаригт мэдээлжээ.
Хоолонд хордсон хүний тоо 282-т хүрснээс 31 нь хүүхэд байсныг “Улсын ариун цэвэр, халдвар судлалын төв алба”-ны Хүнсний эрүүл ахуйн хэлтсийн дарга Махамат Мурзашев онцлов.
Тэрбээр "Хүүхдүүдийн 18 нь эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй зарим иргэдийн биеийн байдал хүнд байгаа ч сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн өвчтөн байхгүй" гэжээ.
Тус кафегаар үйлчлүүлсэн 12 хүн аравдугаар сарын 23, 24-нөөс эмнэлэгт хандаж эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар 60 хүн хэвтэн эмчлүүлж, есөн хүн эмнэлгээс гараад байгаа аж.
Тархвар судлалын шалгалтын явцад хохирогчид хотын дөрвөн өөр газар байрлах “Pizza Empire” кафед ороомог идсэн нь тогтоогджээ. Одоогоор бүх сүлжээ кафе түр хаагдсан байна.
Эх сурвалж: XINHUA
Холбоотой мэдээ