Хятадын үндэсний оффшор ойл корпораци “CNOOC” 3.1 тэрбум ам.доллараар Аргентиний газрын тос, байгалийн хийн “Бридас” корпорацийн 50 хувийг худалдаж авлаа гэж “BBC” мэдээлсэн байна. ХҮООК-ын ерөнхийлөгч Яанг Хуа “”Бридас” бол бидний хувьд Латин Америкт нэвтэрч орох маш сайн түшиц байршил болох болно” гэж хэлж байв. “Бридас”-ын мэдэлд 636 сая баррел газрын тосны нөөцтэй ордууд байдаг бөгөөд үйлдвэрлэлээ Аргентин, Болив, Чилид явуулдаг. Эдийн засаг нь хүчтэй хөгжиж байгаа Хятадад газрын тосны эрэлт улам бүр өсч байна. “Бридас” корпораци нь “Пан Американ энерги” корпорацийн 40 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн хэсгийг нь Их Британийн BHB billiton” групп эзэмшдэг.
“CNOOC” Хятадаас өөр оронд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн том газрын тосны экспортлогч бөгөөд энэ оны дундуур “Бридас”-ыг худалдан авах үйл ажиллагаагаагаа хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.

Т.Ариунсанаа