“Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга”-д Монгол Улс анх удаа уригдан, оролцож байна | News.MN

“Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга”-д Монгол Улс анх удаа уригдан, оролцож байна

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

“Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга”-д Монгол Улс анх удаа уригдан, оролцож байна

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” (FII) олон улсын хурал аравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болж байна. Тус хуралд Монгол Улс анх удаагаа уригдан, зохион байгуулагчдын зардлаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцож, илтгэл тавилаа.

Тэрбээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, тэрдундаа мэдээллийн технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын талаар олон улсад илтгэл тавьж, Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриалав.

Хуралд оролцогчид болох Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сайд Халед А. Фалих, Английн Хөрөнгө оруулалтын сайд Лорд Жерри Гримстон, алдарт хөрөнгө оруулагч, тэрбумтан Росчайлдын гэр бүлийн төлөөлөл Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Олон улсын илтгэгчдээс хамгийн залуу илтгэгч нь Монгол Улсын төлөөлөгчид байсныг хуралд оролцогчид онцлов. Мөн хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсад хөрөнгө оруулахтай холбоотой мэдээлэл маш ховор байдаг талаар дурдсан юм.

“Хүн төрөлхтөнд хөрөнгө оруулъя” сэдэв дор зохион байгуулагдаж буй тус хуралд дэлхийн өнцөг булан бүрээс бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн компанийн удирдлага, хөрөнгө оруулагчид, шинийг санаачлагчид зэрэг нийт 7000 гаруй төлөөлөгч оролцож, цэвэр ус, боловсрол, нийгмийн эрүүл мэнд, жендерийн тэгш байдал, эрүүл мэнд, мэдээллийн технологийн зэрэг салбарт хөрөнгө оруулах арга замыг хэлэлцэж байна.

Энэхүү арга хэмжээ нь эрүүл мэнд, хиймэл оюун ухаан, нийгэм, байгаль орчин, боловсролын засаглалын чиглэлээр олон санаачилга гарна гэсэн хүлээлттэй байна.

“Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” олон улсын хурал нь 2017 оны есдүгээр сард “Саудын Арабын эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн хөтөлбөр – 2030”-ийн хүрээнд тус улсын үндэсний баялгийн сангаас зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Эх сурвалж: ХХМТГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-10-28 103.229.123.159

Чухам юун дээр хүмүүсийн анхаарлыг төвлөрүүлэхээ мэддэггүй хүн юм. Нялх байна даа. Ийм юм яриад явбал, хүсээд байгаа хөрөнгө оруулалт орж ирэхгүйгээр бахархгүй, үргэх байлгүй дээ.

Avatar

Чааваас 2021-10-28 172.90.229.225

Их мундаг , чадалтай, ухаантай эмэгтэй гэж яриад ойлгуулаад байсан чинь шал балай юм ярьдаг байна ш дээ. 18 сар болгон засгийн газраа унагадаг,тогтворгүй орон гэж сөрөг сурталчилгаа хийж хорлохын оронд тавьсан асуултын дагуу интернэтийн нэвтрэлт Азидаа их өндөр болсон, зам эрчим хүчний хөрөнгө оруулалт хомс байхад интернэтийн ачаар бүтээмж дээшилж он-лайн худалдаа хөгжиж буй талаар ярьсан бол оновчтой байх байлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж