Сүүлийн 24 цагийн хугацаанд Хятад улсын Өвөр Монголын Өөртөө засах орон (ӨЗО)-ы Шилийн гол аймгийн Эрээн хотод Covid-19 цар тахлын тохиолдлын тоо нэмж бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар тус хотод нийт 16 тохиолдол батлагдсан байгаа билээ.
Өвөр Монголын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн тохиолдлын тоо 7-гоор нэмэгджээ.
Сүүлд батлагдсан тохиолдлууд бүгд тус ӨЗО-ы Алшаа аймгийн Эзнээ хошуунд бүртгэгдсэн байна. Ингэснээр тус хошуунд халдвар авсан хүний тоо нийт 96 болжээ. Эзнээ хошуу нь манай Монгол Улстай хиллэдэг бөгөөд Монгол-Хятадын нүүрс тээврийн гол гарцуудын нэг Сэхээ боомт тус хошууны нутаг дэвсгэрт байдаг.
Өвөр Монголд энэ сарын дундуур Covid-19-ийн ээлжит давлагаа эхэлснээс хойш дотоодын халдварын нийт 117 тохиолдол батлагдаад байгаа аж.
Зочин 2021-10-28 81.17.18.59
!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Tsuvdai 2021-10-28 66.181.161.59
Bitii neegdeesei 30 jil hor zuusun haha
Зочин 2021-10-28 183.182.123.162
Эрээн найдваргүй ээ 2-3 хоноод л нэг нэмэгдэж байгаа.Алшаа нь 35, 31 -өдөр өдөр өндөр байгаад өчигдөр 7 гарахаар энэ х***а сайт мэдээлж байна.Уржигдар хятад даяар 50 халдвао өнөөдөр 23 халдвар бүртгэгдээд байна.Бээжин өнөөр 3 хүн бас үргэлжлээд гарч байгаа.!!
т 2021-10-28 202.9.46.237
тэр заваан эрээнд зүгээр болсон гэнүүүү