Эрээнд Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.10.28-нд нийтлэгдсэн

Эрээнд Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна

Эрээнд Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хятад улсын Өвөр Монголын  Өөртөө засах орон (ӨЗО)-ы Шилийн гол аймгийн Эрээн хотод Covid-19 цар тахлын тохиолдлын тоо нэмж бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар тус хотод нийт 16 тохиолдол батлагдсан байгаа билээ.

Өвөр Монголын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн тохиолдлын тоо 7-гоор нэмэгджээ.

Сүүлд батлагдсан тохиолдлууд бүгд тус ӨЗО-ы Алшаа аймгийн Эзнээ хошуунд бүртгэгдсэн байна. Ингэснээр тус хошуунд халдвар авсан хүний тоо нийт 96 болжээ. Эзнээ хошуу нь манай Монгол Улстай хиллэдэг бөгөөд Монгол-Хятадын нүүрс тээврийн гол гарцуудын нэг Сэхээ боомт тус хошууны нутаг дэвсгэрт байдаг.

Өвөр Монголд энэ сарын дундуур Covid-19-ийн ээлжит давлагаа эхэлснээс хойш дотоодын халдварын нийт 117 тохиолдол батлагдаад байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж