Ардчилсан намын 4:11 ээлжит мэдээллийн цагаар намын их хурлын талаар болон хүний эрхийг хамгаалах чиглэлд хийж буй ажлын явц, Сонгуулийн ерөнхий хороог захиргааны хэргийн шүүхэд өгсөн талаар өнөөдөр (2021.10.28) мэдээллээ.
Ардчилсан намын бүлгийн зөвлөх Ц.ОЮУНДАРЬ:
-Эрх баригчид өнгөрсөн зургадугаар сарын 25-наас эхлэн цар тахлын дэглэмийн үеэр далимдуулан давхар стандарт бий болгож байгаатай холбоотойгоор залуусын сайн дурын хөдөлгөөн өрнөсөн. Ардчилсан намаас залуусын сайн дурын үйл ажиллагааг улс төржүүлчих вий гэдэг үүднээс хэдий дэмжиж байсан ч үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсах, эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтойгоор зөрчсөн. Улмаар тэднийг удаа дараа хяхан хавчиж, баривчлан, хүний эрхийн баримтуудад заасан байдаг уран сайхны аргаар үзэл бодлоо илэрхийлж, хийсэн эд материалыг хурааж авах, бүдүүлгээр халдах үйлдлүүдийг удаа дараа хийж ирсэн. Энэ бүхнийг Ардчилсан нам тэвчээртэйгээр ажиглаж байсан. Аравдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчилсан.
Ард түмэн мэднэ. Тэртээ 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө хэлмэгдүүлэлтийн анхны баривчилгааг хийж байсан. Одоо үйлчилж буй хуулиар оргон зайлахыг завдсан онц ноцтой гэмт хэрэгтэн, хүний аминд хүрсэн, хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаас бусад бүх үйл ажиллагааг ажлын цагаар хийх ёстой. Мөн шүүх, прокурорын зөвшөөрөлтэй зарлан дуудах хуудастай баривчилгаа хийдэг. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр шөнө ажиллагаа явуулж, Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчлах нь хэрээс хэтэрч байна.
Ардчилсан нам Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна суулт хийж, салбарын сайдад нь шаардлага хүргүүлсэн. Мөн баривчлагдсан иргэдийн өмгөөллийн үйлчилгээ авах бүх эрхийг хааж, эс үйлдэхүйгээр хааж боосон учраас УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат цагдан хорих 461 дүгээр анги руу очиж, уулзсан. Хорих 461 дүгээр ангиас оргуулсан гэх үндэслэлтэй тогтоолыг хүчингүй болгосон. Одоо анх баривчилсан зүйл анги нь өөрчлөгдөж, цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн 23.1 гэдэг заалт руу шилжүүлсэн. Энэ заалтаар цагдан хоригдох ямар ч үндэслэл байхгүй. Гадуур байцаалт авч болдог. Таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөх Улсын ерөнхий прокурорт тавьсан хүсэлт дүүргийн прокурорт шилжсэн. Дүүргийн прокуророос арга хэмжээ авч байгаа гэж мэдээлсэн.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Хүний эрхийн дэд хорооны гишүүдтэй уулзаж, өчигдөр дэд хорооны хуралдааныг хуралдуулахаар товлосон. Эрх баригчид цагдаа, иргэн хоёрыг турхираад, ард нь нуугдчихдаг. Тэрнээс гадна эрх баригчид хүний эрхэд асар бүдүүлгээр халдаж, зөрчиж байна. Хүний эрхийн үндэсний комиссын төсвийг УИХ дээр хэлэлцээд, оруулсан дүнгээр нь баталсан байхад Засгийн газраас хянахдаа 50 хувь хассан. Санхүүгээр нь боож хаасан үйлдэл. Хүний эрхийн үндэсний комиссоос өдөр болгон 461 дүгээр ангид очиж, хоригдож буй залууст анализ хийж байна.
Ардчилсан намын дэд дарга Р.ЭРДЭНЭБҮРЭН:
-Ардчилсан нам нэгдэх чиглэлээр зөвшилцөх ажлын хэсэг гарсан. Энэ хүрээнд нөхөн сонгуулийн сурталчилгааны үеэр зөвшилцөх ажлын хэсгүүд, сонгогдсон хоёр дарга нэгдэж ажилласан. Ардчилсан намын гишүүд нэгдэж, их хурлаа хийе гэж байна. Тиймээс ирэх арваннэгдүгээр сарын 5-нд их хурлаа хийх санал гаргасан. Гэхдээ бид их хурлыг хэд хэдэн удаа зарлаж, нэг удаа хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. Энэ удаагийн их хурлыг маш сайн бэлдэж байж нэгдсэн зохион байгуулалттай хийх ёстой. Одоогийн байдлаар албан ёсны шийдвэр гараагүй. Бэлтгэл ажлыг маш сайн хийх ёстой. Ирэх сараас хоёр талын зөвшилцөх талууд уулзаж ярилцана.
Хууль, эрхзүй хариуцсан нарийн бичгийн дарга О.БААСАНХҮҮ:
-Нэгдүгээрт 20 гаруй хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчлан саатуулсан. Э.Одбаяр өлсгөлөн зарлаж, байдал хүнд байна. Тодорхой хүмүүсийг яаж баривчлан саатуулдаг вэ гэдгийг харсан байх. Жишээлбэл, таван хүний амь насанд хүрсэн, хоёр нялх хүүхдийн аав, ээжтэй нь амь насыг нь хохироож, сэжиглэгдэн яллагдаж, гурван шатны шүүхээр ял авч, буцаад шалгагдаж байгаа хүмүүс Марууш гэдэг хүн намайг гэрчилсэн гээд гудамжинд явж байвал тэр хүнийг баривчлан хорих ёстой. Тэрнээс биш одоо энэ хүнийг хорих ангиас гаргавал дахин жагсч магадгүй гэдэг хардлагаар хүнийг барьж хорьж болохгүй. Хүний эрхийн асуудалд онцгойлон анхаараач.
АН-ын гишүүн Д.ГАНБАЯР:
-Ардчилсан намаас Сонгуулийн ерөнхий хороонд 2021 оны аравдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр мөнгө тарааж явсан. Үүнтэй холбоотой асуудлыг Ардчилсан намаас СЕХ-нд өгч, шалгуулах хүсэлт тавьсан. Харамсалтай нь, энэ асуудал цагдаагийн байгууллагад очоод усанд хаясан чулуу шиг болсон. Дээрээс нь 2021 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 105 тоот тогтоолоор СЕХ сонгогчдын ирц хүрээгүй учраас нэмэлт санал хураалт зохион байгуулсан. Гэвч ирц нь 50 хувьд хүрээгүй. Нөхөн сонгуулийн үеэр луйвар болсон. Шууд сонгуулийн дүнг зарласан нь Үндсэн хууль зөрчиж байна.
https://www.facebook.com/news.mn.agency/videos/569670294145140
Үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний сүүлчийн найдвар гэрэлт бамбар чамд баярлалаа 2021-10-28 64.119.17.158
Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө хатуу сэтгэлийн тэвчээр зориг гарган эрүүл мэндээ золион гарган тэмцэж байгаа Э.Одбаяраар бахархаж байна. Тэр цүнх барьж албан тушаал дэвшиж байсан МАН залуу улс төрч нарын дэргэд ётсой шинэ үеийн залуучуудын эрх чөлөөний бамбар юмдаа. Үнэхээр бахархаж байна чи эрх баригч нарт бууж өгсөнгүй
Зочин 2021-10-28 81.17.18.59
****** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
Зочин 2021-10-28 202.21.113.238
ene 2 oo hamgaalj chadahgui bol ta nar n**** yum daa
Зочин 2021-10-28 192.82.73.246
СЕХ-г шоронд хийсэн ч АН УИХ-ын сонгуулийн 18, 28-р тойрогт яаж ч хичээгээд, зүтгээд, дэмжээд ч хэзээ ч ялалт байгуулж чадахгүй байсан нь хамгийн үнэн юм даа. Тиймээс олон долоон юм гоншигнох шаардлага байгаа юу даа. Хамгийн гол өөрсдийн арчаагүй үйлдэл, үйл ажиллагаандаа маш том судалгаа, дүн шинжилгээ, дүгнэлт хиймээр юм. Ямагт буруугаа бусдаас хайж явах юм даа. Энэ айлгүй хүүхэн Ц.Оюундарь, урвагч О.Баасанхүү, "Эх орон" социалист намын экс гишүүн хоёр нүүрт Р.Эрдэнэбүрэн байсан цагт шүү.
иргзн 2021-10-28 202.179.24.97
одоо АН-ын Хогийн ургамалуудыг юу ч гэж Донгосч байсан ч тоох Хүн байхгүй болж дээ,
Ард 2021-10-28 202.126.89.235
Баасанхүү мэтийн баас-р дүүрсэн жорлон болж дээ АН.
Зочин 2021-10-28 66.181.164.211
АН өрөвдөлтэй харагдаж байнааа
зочин 2021-10-28 59.153.115.12
Дарга болох гэж өлсөж байна
ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ 2021-10-28 202.70.33.242
11-Р САРЫН 5 ӨДӨР ЭД ХУРАЛДААД ЭРДЭНЭИЙН ТАЛ БИШ БАТТУЛГЫН ТАЛ НЬ АН УДИРДЛАГЫГ АВБАЛ ХАРИН Ч НЭГ ДЭМЖИНЭ ШҮҮ. ТИЙМ ХҮН ОЛОН БАЙГАА БАЙХАА. ЭРДЭНЭ ЭЛБЭГ ЭД БОЛ БАЛАРСАН ҮСЭГ БОЛСОН ШҮҮ ДЭЭ,
Зочин 2021-10-28 202.126.89.195
Жонхуу зандка лу.болд жавхлан бааснуудын өмхий яажгий жорлон.Хэн ч дуртай үедээ яаж ч ашиглаж улсаа хорлож, самууруулж болдог.Тарж бутраад өөр зохион байгуулалтанд орохгүй бол нэмэргүй.
Зочин 2021-10-28 66.181.186.133
Та нарыг хэн ч тоохгүй зүгээр далд ор
Хамуудаа 2021-10-28 203.91.119.147
Алуурчны зулбасагыг хөөргөөд байгаа энэ авгай ойлгохгүй байна
Зочин 2021-10-28 66.181.186.31
Оюун-Эрдэнийн Засгийн газар ардчилалыг нухчин дарах бодлого явуулж байгаа нь шившиг шүү. Эд нар шударга 5 гэж төсвийн мөнгөөр жагсаж жүжиглэн Засгийн эрхэнд гарч байсаныг чинь ард түмэн мартаагүй байна
Иргэн 2021-10-28 66.181.161.105
Баттулгыг намаасаа хөөхөөс нааш наад нам чинь нэгдэхгүй. Улсыг хорлогч Баттулгыг орос, х***а троллтой нь хамт Монгол улсаас хөө.
Зочин 2021-10-28 103.229.122.214
Энхбаярыг олсголон зарлаж амиа алдахаа шпзаж байхад АН ыхан Элбэгдоржид долигоноод таг байсан шуу Эгэ залуу угаасаа олсголон зарлах шаардлагагуй ээ Эцэг нь намынхан нь болиулаач Эруул мэндийг нь бодооч Хэдэн сар суулаа ч суллагдсан ч угээ хэлээд л явна биз Иргэд тодийлон тоохгуй ээ Халдвар ухэл гээд угаасаа олон хун зовж байна
МАН тар 2021-10-28 202.21.108.33
240 тэрбум идсэн Ундармаагаа барьж хориоч, 14 тэрбум идэж банк дампууруулсан Фүкээ барьж хориоч. Үндэслэлгүй баяжсан Ц.Нямдоржыгоо бариач. Шанаган тогоогоо бариач. Улсаасаа баян болтлоо хулгай хийсэн Сү.Батболдыгоо бариач. МАН ын Сайд, дарга нараас авлигалаар баяжаагүй үлдсэн хүн байна уу.
зочин 2021-10-28 59.153.115.12
Эрдэнээгийн хүүхэд дарга болох гээд л өлсөж байна, Тэрний оронд Ээжийгаа яаж үхсэнийг цагдаагаар шалгуулах хэрэгтэй
СОНГОГЧ 2021-10-28 202.9.46.58
БАЙНГЫН ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ХИЙЖ БАЙДАГ АН ГУДАМЖНЫ ЖАГСААЛ ЦУГЛААНААСАА САЛААГҮЙ ЦАГТ ХЭЗЭЭ Ч ӨӨДЛӨХГҮЙ ДЭЭ…